Инчён хотноо болсон Азийн спортын наадамд оролцоод ирсэн баг, тамирчидтай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзлаа. Тэрбээр баг, тамирчдын амжилтыг магтаж “Ерөнхийлөгчийн хишиг” нэртэй бэлэг гардуулсан юм. Мөн нийт тамирчдад улам их амжилт гаргахыг ерөөж, дурсгалын зураг татууллаа.
Ерөнхийлөгч хэлэхдээ “Сая гаруй хүн амтай манай энэ хотод бэлтгэл сургуулилт хийх стадион, биеийн тамирын байгууламжууд зэрэг нь үнэхээр багадаж байгаа, цаашид эдийн засаг гайгүй болоод ирэхээр үүнийг төр засаг анхааралдаа авч, олон улсын байгууллагуудтай хамтрах, дэмжиж ажиллах бодолтой явдаг” гэв.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна