Наро Банчэн хувилгааны хойд дүр тодорчээ

Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамц ашид мөнхийн ерөөлөөр өлзий учралын шүтэн барилдлагат хөх морин жилийн намрын дунд сарын 17-ны Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Наро Банчэн хувилгааны 7 дугаар хойд дүрээр Завхан аймгийн Отгон сумын уугуул Баянмөнхийн Цэдэн-Ишийг тодруулж, өргөмжлөн батламжиллаа.

Наро Банчэн хувилгаан өмнө нь Энэтхэг орноо мэндэлж 5 удаа,  цаст Төвдийн орноо 4 удаа, Монгол газар 6 удаа хувилан түмэн өлзий гийсэн түүхтэй.

Эртний мэргэдийн сургаалд “мөнх тэнгэрийн зарлигтай, хөх тэнгэрийн хутагтай, их төрийн тамгатай хүмүүн болбоос  хутагт хүмүүн  мөн болой” гэсэн байдаг.

Наро Банчэн хувилгааны 6 дугаар дүр Жүгдэрнамжил лагшин гэрэлт биеэ хураахаасаа өмнө "Би дараа төрөлдөө Отгонтэнгэр хайрхандаа голоо өгсөөд төрнө" гэж ерөөл тавьсныг нутгийн зон олон ярьдагчлан Наро Банчэн хувилгааны 7 дугаар дүр Отгонтэнгэр хайрханы өвөрт төржээ. Наро Банчэн Хувилгааны долдугаар дүрээр тодрохоосоо өмнө эрдэм чадал нь онцгой тодрон ялгарч, олон түмэнд хувилгаан хэмээн хүндлэгдсээр иржээ.



Далай багш Наро Банчэн хувилгааны долдугаар дүрийн даахийг нь үргээн гэлэн сахил хүртээж, номын Данзанлхүндүв хэмээн номын нэр хайрлалаа. Шинэ тодорсон Наро Банчэн хувилгаанд Шинжлэх ухаан төгс хөгжиж байгаа 21 дүгээр зуунд шинжлэх ухааны эрдэм боловсрол эзэмшиж байгааг Далай лам  сайшааж урамшуулан, сургуулиа амжилттай дүүргэхийг ерөөж, үргэлжлүүлэн бурханы номд шамдах хэрэгтэйг онцгойлоод эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд агуу их үйлсийг бүтээхийг онцгойлон захисан байна.



Энэтхэг улсын Дарамсала хотод хувилгаан өөрийн шавь сүсэгтнүүдийн хамт морилж, Далай багшид бараалхаад эх орондоо өнөөдөр ирлээ. Гэгээн номын  цагаан буян арван зүгтээ тархаж, сайн үйлс бүхэн сар, нарны цацраг мэт түгэн  дэлгэрэх болтугай.


 

Б. Энх

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Oooo ymar shn zaluu we burhan mine
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • bolij uzeechee
    heden jiliin omno towdod banchen dotrood bsan shde tgsnee odoo mongold iime tom boltson zaluu todrood ain icheechee boli
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025