Дуучин Т.Ариунаагийн үеэл Х.Оюунбилэг наяад оны сүүлээр эстрад урлагийн “Цирк” хамтлагийн од дуучин гэгдэж мандаж явсан юм. Гэхдээ "Харанга"-ын Х.Лхагваагийн дүү Х.Лхагвадоржтой ханилснаасаа хойш бараг 20 жил нам гүм амьдралаар амьдрах болсон. Тэгвэл саяхнаас энд тэндхийн шөнийн клубуудэд дуулж, тайзнаа эргэн ирснээ зарлаад буй. Сүүлийн үеийн тоглолт бүхнийг алгасахгүй хуучин цагаа дурсан дуулж хуурдан яваа Х.Оюунбилэг нас явж намба суух нь бүү хэл улам залуужсан байна.
Урлагаас хөндийрөөд 20 жил болсны дараа эргэн ирэхэд нь үеийнхэн нь түүнийг таниагүй гэнэ шүү. Түүнийг харсан хэн ч тавь дөхөж яваа гэж хэлмээргүй байгаа биз. Хаанаас нь ч харсан дөнгөж 20 гарсан бүсгүй шиг л цоглог гэрэлтэж явна. Яаж ингэж бие хаагаа төгс хадгалж үлддэг байна хэмээн үе тэнгийн дуучин шувуухайнууд нь асууж лавлаад зүгээр байлгахгүй байгаа гэнэ лээ.
М.Сонор
Сэтгэгдэл (8)