Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит “Хакухо цом” сумо бөхийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Уг тэмцээний гол зорилго өсвөр насны хүүхдүүдийг бие бялдрын өв тэгш хүмүүжил, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөл, түүндээ тэмүүлсэн зорилготой болгон төлөвшүүлэх “Эрүүл Монгол хүүхэд”-ийн төлөө чиглэжээ.
Тэмцээн аймаг, нийслэлийн дунд сургуулийн 8-9 нас, 10-11 нас, 12-13 нас, 14-15 нас гэсэн дөрвөн насны ангиллаар явагдсан бөгөөд шалгарсан хүүхдүүд 2015 оны хоёрдугаар сард Японы токио хотноо зохиогдох “HAKUHO CUP” тэмцээнийг зорих юм байна.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна