Лэди Гагаг таалаа болов уу...

Элдэв гаж хувцаслалтаараа  олны анхаарлын төвд байдаг дуучин Лэди Гага саяхан Сөүлд ирж фэнүүдтэйгээ уулзалт хийжээ. Тэр энэ удаа зузаан ноосон материалтай хувцас өмсөж ирсэн байна.

Өндөр өсгийт, этгээд янзын хувцаснаас илүүтэй нүүрэндээ анхаарал хандуулсан нь харагдаж байгаа биз. Нүүрээ ийнхүү чимсэн нь Лэди Гагаг улам тодотгож өгсөн байна шүү. Ер нь тэрбээр аль улсад очиж байгаагаасаа  хамаараад стилиэ тодорхойлчихдог нэгэн. Тэгвэл Солонгос дахь фэнүүдэд нь түүний энэхүү хувцаслалт таалагдаа болов уу...

М.Сонор

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025