2014 оны хамгийн тачаангуй бүсгүй

Esquire сэтгүүлээс жил бүр дэлхийн шоу-бизнесийн хамгийн тачаангуй бүсгүйг шалгаруулдаг уламжлалтай. 2014 оны дэлхийн хамгийн тачаангуй бүсгүйгээр тэд испани гаралтай жүжигчин Пенелопа Крусыг нэрлэсэн байна.

11 дэх жилдээ Esquire тачаангуй бүсгүйг нэрлэж буй бөгөөд өмнө нь Анжелина Жоли, Холли Берри, Шарлиз Терон нарын зартай одод энэ алдрыг хүртэж байжээ. Харин Скарлетт Йоханссон хоёр ч удаа хамгийн тачаангуйгаар нэрлэгдээд амжжээ.

40 настай Пенелопа Крусыг ийнхүү хамгийн тачаангуй бүсгүйгээр нэрлэсэн нь олны анхаарлыг татсан үйл явдал болсон байна. Крус нөхөр Хавьер Бардем болон хүүхдүүдийнхээ талаар хэвлэлд огт ч ам нээдэггүй нэгэн. Тиймээс Пенелопа Крусыг хувь хүн талаас нь тун бага мэддэг бөгөөд зөвхөн бүтээсэн дүрүүдээр нь төсөөлөх тохиолдол олон байдаг ажээ. Энэ удаад ч зөвхөн ажлынхаа талаар л ярьжээ. Мөн өөрийгөө тачаангуй бүсгүй гэж огт боддоггүй гэдгээ ч ний нуугүй хэлсэн байна. Гэхдээ л Esquire-т авахуулсан түүний зургууддаа тэрбээр  сэтгэгдэл төрүүлэм сайхан гарч чаджээ.

М.Мөнхжин

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025