Киркоров 80 настай эмгэнийг “Ална” гэж сүрдүүлжээ

Оросын нэрт дуучин Филипп Киркоров 80 настай эмгэнийг хөлсний алуурчнаар хөнөөлгөнө хэмээн сүрдүүлсэн явдал гарчээ. Киркоров эцгийнхээ байрны хөрш эмгэн Ирина Киселеватай хэрэлдэж, элдвээр хараан доромжилсон төдийгүй амийг нь хөнөөнө хэмээн сүрдүүлсэн гэнэ. Эмгэн байрны подвалыг Киркоровын эцэг дангаараа эзэмших ёсгүй хэмээн өргөдөл гаргаж, шүүхэд хандсан юм байна. Шүүх байрны подвалыг ганц хүн эзэмших эрхгүй гэдгийг тогтоож, улмаар Киркоровын эцгийг тэндээс эд хогшлоо бүгдийг нь богино хугацаанд гаргахыг үүрэг болгожээ. Энэ дагуу Киркоров эцгийнхээ байшинд машинтай очиж, эд хогшлыг гаргахаар очихдоо эмгэнтэй ам мурийсан ажээ.

“Тэр намайг их харааж, доромжилсон. Намайг маш их зовж үхэх болно гэсэн. Мөн хүн явуулж, алуулна гэж хүртэл айлгасан” хэмээн эмгэн хэвлэлд өгүүлсэн байна. Харин дуучны бие төлөөлөгч энэ талаар тайлбар өгөхдөө “Киркоров тэр эмгэнийг харааж доромжилсон зүйлгүй. Харин цаашид эцэгтээ төвөг удахгүй байхыг сануулсан утгатай үгс хэлсэн” гэжээ.

Хэрэг явдлыг хэд хэдэн тохиолдлын гэрч харсан бөгөөд зарим нь нийгмийн сүлжээд энэ талаар мэдээлэхдээ “Киркоров тэр эмгэнийг тун муухайгаар харааж байсан. Ийм хүн бусдад тийм муу үлгэр дууриалал үзүүлнэ гэхээр харамсалтай юм. Киркоровын талаарх энэ мэдээг аль болох олон хүнд тараагаарай” хэмээн бичжээ.

М.Мөнхжин  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025