Скандал: Дуучин Г.Эрдэнэтунгалаг

Цахилж яваа гөрөөс

Нэгэн төлөвхөн бүсгүй миний өөдөөс харан сууна. Ойрын хоёр хоногт маникюр хийлгэсэн болов уу гэмээр үзэмж гоёмсог хумс, өөгүй толигор арьс, нурууг нь даган сул асгарах үс нь илбэх үед гарыг нь даган намирна. Ягаан өнгийн гурвалжин захтай ноолууран цамц нь цайвар царайг нь улам тодотгожээ. Хүнтэй ярихдаа аядуухан. Үе үе тийм ч чанга биш атлаа цаанаа донжтой тас тас хөхрөх үед танан цагаан шүд нь яралзана.

Яриан дунд

-Би 16 цагаас хойш хоол иддэггүй гэснээ нэгийг санав бололтой менежертээ “Миний салатыг авчраад өгөөрэй” гэж нам дуугаар сануулав. Өдөрт “Омега 3” витамин ууж, фитнессд ихэд хорхойсон бие галбираа хадгалж байгаагаа нууж хаалгүй хуваалцах нь намайг ихэд дотночлон үзсэн хэрэг болов уу гэж бодогдох. Ямартай ч амнаас нь алт уначих гэж байгаа мэт “амьсгаатай” ярьдаг хүн биш байх нь.

Миний болон уншигчдын эчнээ танил дуучин Г.Эрдэнэтунгалагтай уулзсан эхний 20 минутын анхны сэтгэгдэл ийм байлаа.

Одоогоос хэдэн жилийн өмнө санагдана. Налгар намрын өдөр юмсан. Үй зайгүй үерхсэн найз маань намар болохоор л хайр, дурлалтай учраад сайхан байдаг талаар зогсоо зайгүй шулганадаг тэр дурлалын мөчлөгийн үед би гэдэг хүн толгойгоо ганзагалан явж байв аа. Амьдралд ховорхон тохиох хайр гэдэг тэр зүйлийн үзүүрээс атгаж аваад алдсан хорь гаруйхан насны сэтгэлийн тамлан. Яг тэр үед дуучин Г.Эрдэнэтунгалагийн “Дуулж л явахаас даа” дууг санаандгүй сонсов. Нулимс цийлэгнэж, бас ч үгүй таван үг холбодог хүн гэсэндээ шүлэг тэрлэж үзэж байна. Дахин дахин сонсоод байвал юм юм бодогдох шинжтэй. Хэвлэлийн салбарт тоос хөдөлгөж яваагийнх Г.Эрдэнэтунгалаг нөхрөөсөө нялх биетэй байхдаа салсны дараахан энэ дууг дуулсныг олж сонссон билээ.

... Зээрийн сүрэг шиг хулжихыг чинь мэдсэнгүй

Зэрэглээт талдаа дуулж л явахаас даа гэх захиас ч юм шиг,  тангараг ч юм шиг мөрийг би сэтгэлдээ сийлэв. Үнэхээр ч тэрнээс хойш ёстой өөрөө зээр шиг жирвэлзэж, зэрэглээт талд яваа мэт, тэр хүн өөрөө зэрэглээ байсан мэт цаг хугацааны шалгуурт замхарч дээ. Сэтгэлд нэгэн аялгууг, нэгэн мэдрэмжийг, нэгэн үгийг тодоос тод сийлж өгсөн дуучин бүсгүйтэй уулзахын өмнө харин тэр дууг дахин сонсов. Сэтгэл нэг л тайван, гэхдээ чивчирсэн утсыг зөөлөн зөөлөн угзрах мэт танил мэдрэмж байсаар л байна. Сонин юм шүү, хайр гэж.

Тийм уянгалаг, тийм гуниглангуй, тийм нэг сэтгэлийн дуулалтыг хийж чадсан гэхэд тэр үеийнхээс хэд дахин ухаажсан, тайвуун дөлгөөн, ямар ч гуниггүй бүсгүй миний өмнө сууж байлаа. Цаг хугацаа бол эмч.

... Эх орны өнцөг булан бүрт очиж, ар гэрээрээ нүүж явдаг цагдаа аавын том охин Эрдэнэт хотноо мэндэлсэн тул Эрдэнэтунгалаг нэртэй болжээ. Араасаа хоёр дүү дагуулсан том эгч. Айл хотлынхноо гэртээ орж ирэхэд ээжийнхээ араас зөөлөн зөөлөн угзарч “Би дуулъя, дуулъя л даа” гэж хүсдэг бяцхан од. Төмөр ор, орны урдуур унжих хөшгийг тайзаа болгоно. Хэдий дуулах санаачлагыг тэр анхлан гаргадаг ч сонсохыг хүссэн хүмүүс заавал билет таслах учиртай. Ингээд тоглолт эхэлнэ. Айл хөршийнхний алга ташилт нижигнэхэд бумбагар цагаан охин нүүр дүүрэн мишээн зогсдог тэртээх өдрүүд одоо ч тэднийхэнтэй ойр байсан хэн бүхний санаанд илхэн.

Бяцхан охин гэртээ цоожлуулж үлдээд дуугаа дуулна, пянз тоглуулна, өөрийнхөө дуулж байгааг магнитофонд бичнэ. Нүүдлийн шувуу шиг амьдралтай эдний гэр бүл хэрэн явсаар Г.Эрдэнэтунгалаг 5 сургууль дамжин байж дунд сургуулиа дүүргэсэн гэдэг. Тийм ч нүдэнд тусах зүйлгүй төлөв охинд харин хайрын захиа тэгтлээ олон ирж байгаагүй. Харин анхны хайр бол аль эрт цэцэрлэгт өнгөрсөн болов уу гэж Эрка хошигнов.

Сурагч насаа үдээд өмгөөлөгч болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн охин “Их засаг” их сургуульд элсэн оржээ. Хоёр жил суралцсаны дараа багын мөрөөдлөө эргэн санагалзаж СУИС-д элссэнээр бидний сайн мэдэх Г.Эрдэнэтунгалагийн түүх эхэлнэ.

Алга ташилт, цэцгийн баглаанд бялуурч явсан, авьяас чадварыг нь ард түмэн хэдийнэ хүлээн зөвшөөрсөн Г.Эрдэнэтунгалагийн оргил үе. Аав нь үгийг нь зохиож, ээж нь ая хийнэ. Алтан гургалдай гэж нэрлэсэн ч багадам дуулсан дуу болгон нь хүний сэтгэлд хүрэх ховорхон авьяаст охин. “Яаж ийм сайхан гэр бүл байдаг байна аа” гэж цагаахан атаархлын үг шидэхгүй байх аргагүй нөхцөл байдал. Чухам энэ мөчид түүнийг шаналант хайр дурлал хүлээж байлаа. Улсдаа нэртэй өсөх ирээдүйтэй залуу бөх, нэртэй дуучин хоёрын хайрын романс олны талархлыг ихэд хүлээв. “Эрийн сайхан бөхчүүдийн дунд, эхнэрийн сайхан дуучдын дунд” хэмээн ард түмэн ерөөлөө харамгүй хайрлав. Удалгүй түүний бие давхар болсон сайхан мэдээ фэнүүдийг нь баярлуулав.

Яг энэ цаг мөчөөс хойш чухам юу болсныг  тэр хоёроос өөр хэн ч үл мэднэ. Авьяаслаг дуучин бүсгүй нялх охиноо тэврэн үлдсэн нь олны нүд, чихнээс далд өнгөрөх аргагүй. “Г.Эрдэнэтунгалаг гоо сайхны хагалгаанд орлоо”, “Г.Эрдэнэтунгалаг өрөнд оржээ”, “Г.Эрдэнэтунгалаг саатуулах байранд хонолоо”, “Г.Эрдэнэтунгалагийн гоо сайхны хагалгаа сэдэрч эмнэлэгт хэвтжээ” ... Г.Эрдэнэтунгалаг, Г.Эрдэнэтунгалаг.

Тэр шархалсан. Тэрийгээ хэнээс ч нуугаагүй. Бухимдлаа гаргасан, өөрийгөө чөлөөлсөн, өөрчилсөн. Амьдралдаа “refresh”, “restart” хийнэ гэдэг ярьж байгаа шиг бичиж байгаа шиг хурууны үзүүр, амьсгалах амьсгаагаар амархан бүтчих зүйл биш. Алдар хүндтэй дуучин байснаа өрх толгойлсон жирийн нэг ээж болж үлдэх, өндрөөс уруудах тэр мөчлөгийн хэцүү бэрх, зовлон шаналлыг, сэтгэлийн гунигийг тэр хүн өөрөө л хамгийн сайн мэднэ.

“Би амьдралдаа одоо бухимдахаа больсон. Урд нь яах гэж тэгдэг байсан юм бол гэмээр шүү. Үнэхээр бухимдвал хувцасныхаа шүүгээг онгойлгоод бүх хувцасаа гаргаад шинэ хувцаснууд авдаг. Зориуд хоёр, гурван размер бага хувцас аваад тэрэндээ багтаж орох, тэр гоё хувцаснуудыг өмсөхийн төлөө бас нэгэн шинэ тэмцэл эхлүүлдэг дээ” гэж тэр хуучлав. Тэр одоо фитнессийн хорхойтон. “Эрдэнэтунгалаг үнэхээр гоё болжээ. Яаж ийм болсон юм бол” гэж мяраалаг бүсгүйчүүд ам булаалдана. Тэр нууцаа харамгүй хуваалцана. Угаас тэр бусдаас мэдсэн сурсан, зовсон шаналсан, бурханы заяасан тэр их билэг авьяасыг нууж хааж харамлаж сураагүй хүн бололтой.

Тэр дуулж л явах хувьтай төрсөн хүн. Амьдралын нугачаанд бүдэрсэн тэр мөчийг Эрка дуулах дуундаа шингээж, уусгаж чадсан. Түүний дуунаас сэтгэл үнэртдэг.

“Зовлон үзээгүй хүн зохиолч болдоггүй” гэж хаана ч билээ, хэзээ ч юм уншсан санагдана. Амьдралыг бүрэн утгаар нь ойлгож мэдэрч гэмээнэ урлагийн хүн илүүтэйгээр хүмүүсийн сэтгэлзүйг мэдэрч, сэтгэхүй рүү нь нэвтрэх нь дамжиггүй. Авьяас төрдөг, бурханы өгөгдөл. Бурхан тэр их авьяасыг хүнд өгчихөөд яаж услан тэтгэж, тэжээхээ бас мартдаггүй.

Эрка охиноо бурханаас илгээсэн бэлэг хэмээн ихэд нандигнадаг. Бурхан түүнд амьдралын баяр жаргал, гуниг шаналалыг эн тэнцүүхэн мэдрүүлэн байж төрмөл авьяасаа олонд түгээх нэг шатыг тавьж өгөв. Тэр шатан дээр Эрка бат зогсжээ.

Баргийн юманд бухимддаггүй, уужуу тайван болов уу гэмээр Эрка “Би ер нь дуулах л ёстой хүн юм билээ. Харин гэр бүлийг төлөвлөж болдоггүй зүйл байх. Цаг нь ирэх хүртэл уран бүтээлээ хийсээр, цаашдаа ч гэсэн хийсээр л байх болно” гэж ярьсан.

Тийм ээ, дуулах ёстой. Уярал ухаарал, баяр хөөр, амьдралын утга учрыг дуулсан дуунаас чинь танин мэддэг мянга мянган фэнүүд чинь хүлээж байгаа.

Түүнийг би “Цахилж яваа гөрөөс”-тэй зүйрлэн тодотгомоор санагдав. Бүдрэх чулуу болгоны дээгүүр дүүлэн дүүлэн хөл дээрээ бат зогссон дайчин бүсгүй. Түүний амжилтын оргил, урлагийн ертөнцөд бүтээх агуу бүтээлийн эрин үе одоо л эхэлж байна.

 Бүр өндөрт дүүлэн дүүлэн нисээрэй, бүдрэх чулуу болгон  чинь агуу их амжилтанд хүрэх шат, гишгүүр нь болог ээ.

Б.Уян

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (43)

  • Зочин
    Chadaltai hooloitoi duuchin hen ch duuraij duulj chadahgui
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • LHA
    sain duuchin goy emegtei shuu. amjilt husye
    2014 оны 10 сарын 10 | Хариулах
  • LHA
    sain duuchin goy emegtei shuu. amjilt husye
    2014 оны 10 сарын 10 | Хариулах
  • GANAA
    Saihan duuchin shuu iluu ih amjilt husye
    2014 оны 10 сарын 10 | Хариулах
  • zochin
    sain hooloitoi chadaltai duuchin yun Bayasgalan bas bus humuus,,,,
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • hair
    amjilt
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • sagi
    uran buteeliin undur amjilt husie
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • zochin
    Altangurgaldai l gej boddog sh de.saihan busgui.
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • zochin
    Saihan hooloitoi sain duuchin busgui shuu.Argagui l daichin uuriin gesen uzel bodoltoi ih zuiliig suraltsmaar emegtei gej demjij baina.
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • zochin
    door setgegdel bichsen hun archaagui ataarhuu novsh bnadaa. sain duuchin shuu.amjilt husie
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • vnen
    vnen ene zergiin duuchin zahaas awan ba.Howood hosgvi gechchee bitgii ingej balait.Hudal ch hvvhen de.Barimt ba
    2014 оны 10 сарын 09
  • Зочин
    Энэ зэргийн дуулдаг хүүхнүүд хонины бэлчээрт хар мянгаараа байгадөө нийтийн дууг монголчууд бүгдл дуулндаг шүүдээ балай авгай ээжтээгэй хамт увс руугаа очиж хонио хариул.
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
    • vnen
      vnen ene zergiin duuchin zahaas awan ba.Howood hosgvi gechchee bitgii ingej balait.Hudal ch hvvhen de.Barimt ba
      2014 оны 10 сарын 09
  • he he
    tesynhen eejid ni tm durgui yum bh da.
    2014 оны 10 сарын 09
  • зочин
    энэ Б.Уян сэтгүүлчийн бичсэн зүйлд авах юм алга.
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • зочин
    энэ Б.Уян сэтгүүлчийн бичсэн зүйлд авах юм алга.
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • saixan oxin
    erka tsaanaa neg er busiin hoilootoi, duu ni yamr saixan gardag yam bol. huniig ix muuldag xumsd .... idsen eruu hubhairch iduulsen but ulddeg ..... gedeg ix unen ug . hun chamaig yu gene uu yarij bichij l baig duugaa duulaad l yab ene chini tumnii toloo hiij baigaa asar ix buyn shuu dee. bie ee saixan abch yab duul oxin mini duul burxan chamd eniig xaramgui xarlasan bna xoorxon shuu
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • your fan
    minii hairtai duuchin. horvood hosgui hooloitoi shu. Tsahilj yavaa guruus, ulemjiin hair shigee saihan uran buteeleer bumbugduud uguuchee. yaaagaad suuliin uyed tag bolchihvoo.
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • zochin
    Gaihamshigtai uyangalag hooloi, mundag duuchin. Uragshaa Erdenetungalagaa!! Amjilt
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • cze
    Mongoliin nomer 1 zohioliin duuchin busgui. Ternii hooloig guitsej duulah yamar ch duuchin odoogoor baihgui ni unen. Amjilt husiye.
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Hi
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    telebiz soninoor hudlaa ineesen ys uman deer hun muutai muuhai zantai eej ni neg nudeer uzdeggui um bilee
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    mordon baitsaaltaas orgood boon um bolj baisan hund gardaa hun muutai hun bainalee
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    hunii 15 say togrog zalilsan hun muutai arhichin huuhen
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • chimgee
    tiimee xamgiin exend setgegdel bichsen zaluu ynexeer unen zuil bichsend bayar xurgei. eej ni tsetserleg gedeg nertei balai avgia baidag yum nadtai xamt ub xotin bagshiin surguulid 4 jil sursan ene jil ene balai avgai urlagin gaviyat zutgelten avsan gesrn. manai angiinxnaas xen ni ch ochoogui ene avgai uxeesei xumuusiin amidralig ix ursendee uilee uzex bolnoo
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • chimgee
    tiimee xamgiin exend setgegdel bichsen zaluu ynexeer unen zuil bichsend bayar xurgei. eej ni tsetserleg gedeg nertei balai avgia baidag yum nadtai xamt ub xotin bagshiin surguulid 4 jil sursan ene jil ene balai avgai urlagin gaviyat zutgelten avsan gesrn. manai angiinxnaas xen ni ch ochoogui ene avgai uxeesei xumuusiin amidralig ix ursendee uilee uzex bolnoo
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Uhaantai, goyo duuldag, shudarga zantai bololtoi yariatai . Duug ni sonsoh durtai shuu. Amjilt husye.
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • АНУ
    ЦАГДАА ААВ ГЭНЭ ҮҮ БОЛИОРОЙ,ТӨРСАН ААВ НЬ ДҮГЭРСҮРЭН ГЭЖ ЦЭРГИЙН ДАРГА ХҮН БИЙ,ХАРИН ГАВАА СҮРЭН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХҮҮХДҮҮДИЙГ НЬ ОВГИЙГ СОЛЬЖ ӨӨРИЙН БОЛГОСОН ШҮҮ ДЭЭ,ЭХНЭРИЙГ НЬ ААВААД ЗОГСОХГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ НЬ ААВААРАА ОВОГЛОХ ЭРХИЙГ НЬ ХААСАН 2 БАЛАЙ ТЭР ЭЭЖ НЬ ГЭЖ НЭГ ШУНАЛМӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ,ТА НАРЫГ ХЭН БЭ ГЭДГИЙГ ТЭСИЙН АРД ТҮМЭН ДЭНДҮҮ САЙН МЭДНЭ ШҮҮ
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
    • he he
      tesynhen eejid ni tm durgui yum bh da.
      2014 оны 10 сарын 09
  • medne
    Saihan duuldag sonsoh durtai.Fitness deer bol harin ni tevcheer muutai ovoo bolj bgaal delbereel orood irdeg shd.Ter shunaltai Saraa avgaigaas uur fitness bagshtai bolson ni deer dee
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Anh garch irehdee Batsaihantai duulj baih uedee tiim ch saihan baigaagui ee. Neg sonin toonotoi baisan.Hahirgan, chivchirsen Dotor davchidmaar ch yum shig. Odoo bol yahav uuriin ungu turhuu olson baina lee. Noimor 1 ni ch yu yum. zudeer davtagdahgui l duuchin. Ih hudulmurch bololtoi yum. Amjilt husie.
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Dendev neg duugaar l od bolj baisan biz dee yagaav nuguu uuliin buga ni...geed
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Буян жагаа эдгээр ниитиййн дуучдын талаар маш зов олж хэлсэн жагаа хэлэхдээ ер бол бух адил хэмжээний дуулж чадна зовхон одоо энэ дуулаад бга ниитийн дуучид зугээр бичлэг хийлгэж фмд огсон хумуус л бхгуй юу гэж.нээрээ яг тийм л бгам даа.харин дуурийн урлаг бол хэцуу мэргэжил шуу бас уртийн дуу энэ 2 урлагийг эд нар бол чадахгуй дээ
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
     uneheer chadwarlag hooloitoi hiitiin duuchid dotoroo bol  nomer 1 shuu   chadaltai hooloitoi duuchine   buh duug n sonsoh durtai  amjilt 
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Ер нь бол ниитийн дууны урлаг хамгийн амархан шдээ.эд нар дуугаа шууд студи дээр сураад бичуулээд тгд фмд монготэйгоо огоод одорийн хэд явж бгаагаа тоолоод тгд олонд хурэх уеээ хулээнгээ дараа дараагийн дуунуудаа студи дээр ирээд сураад бичуулээд явж бдаг юм.
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Уучлаарай хумуусээ арай ч ингэж туйлширч болохгуй ээ номер нэг ч гэх шиг ер нь бол ниитийн дуу моодонд орох уеээр нас нь таарсан зугээр л азтай дууны урлагаар хичээллэж яваа эмэгтэй.яаг чадал энээ тэрээ гэвэл нэг их юм бхгуй.хоолойн чадал бол ниит хумуусийн адил диапозонтой.нэг их дээшээ дуугараад эсвэл гайхалтай хэцуу техник узуулээд хумуусийг ангайлгаж бсныг мэдэхгуй бас тэгж бсан гэж сонсоогуй юм бна.хоолойн вибраци жижигхэн чичигнэсэн вибрацитайтай энэ юу гэсэн уг вэ гэхээр вибрацийг одоо болтол сураагуй гэсэн уг.хумуусээ та нар ч гэсэн бугд дуулж чадна хунээр дуу зохиолгоод монголийн бух фмээр монго огоод одрийн хэд явуулаад бай.2долоо хоногийн дараа дуу чинь олны танил дуу болж хумуус дуулж эхэлнэ
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Сайн дуучин шүү, амжилт, амьдралд чинь сайхан хайр хүсье
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • зочин
    даанч 2 хан сая хүнтэй монголд төрчихсөн юм даа, тэгээгүй бол юун Сюзан Бойл, эсвэл хэл энэ тэрийг нь сураад дэлхийд гармаар хоолойтой доо.
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    uu helehiin argagui chadaltai duuchin gedegtei hen ch margahgui, duulsan duu bolgon ni hit boldog,yostoi nudend haragdtal duundaa orj duuldag gaihaltai hooloitoi hun dee, tuunii duulsan duu togloson toglolt bur ni aguu, jinhene duuchin, manai ger buliinhen mash ih shutdeg, eej aav, duu nar ni ch bas mundag aviyaslag humuus, ohin ni ch mun eej shigee boloosoi, tanai ger buld sain saihniig husie, chi shoooooooooooooo
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    хэн нэгнийг муу хэлснээр чамд ямар ач холбогдолтой гэж бусдын сайн сайхныг харж баясах нь зөв биш гэж үү?эрдэнэтунгалаг сайн дуучин шүү
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    чадалтай,сайхан дуулдаг үнэхээр л уянгалаг олон дууг нь сонсох дуртай шүү улам илүү гялалзаж яваарай
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • JJJ
    mundag duuchin zoxiliin duuchdaas xamgiin chadaltai xooloitoi ni ene emegtei bnaa.javkhlan erdenetungalag 2niilsen bol aimaar duunuud garaxgui yu,,yuun ter bayasgalan balai ve.amjilt xusie..odoo ix turax xereggui ee,yag goe taarch,,xet turanxai tsaana ongo zolboogui xaragddagiin,,,dund zergiin maxlagduu bx ni eej xun emegtei xunii saixan namba bdag yumdaa
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин
    YUMIIG UNELJ MEDDEG HUMUUS LAV INGEHGUI EE,,,ERDENETUNGALAG BITGII HEL DUUCHID ZUNDUU BAINA,,,YAHAARAA IIM YUM UZEJ NUD TAILAAGUI BAIDAG BNAA,,,URD NI UCNUUN OLON MUNDAG DUUCHID BAISAN,,, ODOO CH OLON L BNA SHUU
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • hh
    mongolin neg nomer duuchin xooloi bol agu shv
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • byambaa
    Minii shuttdeg duuchin.Amjilt husey.Udahgui gavyat bolooroi.
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • kkk.
    nuguu suuliin saihan hair ni bas haashaa huljchihsan yum bol.
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • khuyag
    ene muuxai baliar tom tortoor yax gej baigaa yum.yum yzeegyi yumnuud zawaartaj ugux yum aa.xen ene tortiig dald oruulax we
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • zochin
    Тийм ээ, тэр дуулах л гэж төрсөн байх. Үнэхээр гайхалтай хоолойтой дуучин шүү. Эрдэнэтунгалагийг бурхан ивээж яваасай.
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • enhee
    minii hairtai duuchin .mongoliin zohioliin duuchid dotroo 1 nomer .uneheer chanartai bas abiyastai duuchin.duug ni sonsohoor ih zuil bodogdoj uhaaral hairladag.hairtai duuchindaa ene horboogiin hamgiin sain sahniig husie.urgelj saihan hooloigooroo ene hatuu horboog zoolloj uyraaj yabaarai
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Амарсанаа
    үнэхээр ард түмэнд хүндлэгдсэн дуучин шүү.Цаашдых нь уран бүтээлд өндөр амжилт хүсье.Хайралмаар ч бүсгүй
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • boko
    saihan duuchin shuu amjilt husii
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025