Сэллигийн өгзгийг хамгийн анх харсан залуу

Рок поп урлагийн ертөнцөд хөөрхөн царай, хоолойны цараагаараа гайхуулж байсан дуучин С.Сэрчмаа уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа. Фэнүүдийнхээ хүсэж  хүлээж байсан шиг дуучны хувиар бол  “хол” яваагүй ч хөтлөгчийн хувьд чамгүй авьяаслаг нэгэн болохоо харуулж буй. NB & Sally нэвтрүүлэг үзэгчдийн хүсэн хүлээдэг нэвтрүүлэг болоход Сэллигийн хувь нэмэр багагүй билээ.

Тэрбээр нэвтрүүлгийн үеэр өөрт тохиолдсон хөгтэй явдлаа ярьж нээлттэй хүн болохоо харуулан үзэгчдийг багагүй хөгжөөдөг. Тэгвэл даруухан төрхтэй “хайрын дууч” шувуухайд маань тайзан дээр өгзгөө гаргасан тохиолдол бий гэнэ шүү. Лидеринэн өмдтэй “River sound`s”-т дуулж байхдаа хүчтэй хөдөлгөөн хийж өмднийх нь ар тал задарчихжээ. Сандран хамаг хөлсөө гоожуулан дуулаад л байж. “Бөмбөрчин Золбоо миний өгзгийг хараад л хөгжмөө тоглоод байсан” гэж тэр ярьсан. Дуулж дуусаад ухарсаар тайзны араар орж байжээ. С.Сэрчмаа түүгээр ч зогсохгүй тун хээгүй нэгэн болохоо харуулж утсаа 00-д унагаачихвал аваад угаагаад сэлбэгэнд өгчихнө гэсэн шүү.


Д.Сэргэлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025