Жорж Клуни Обамагийн суудалд суух уу?

Жорж Клуни 18 сарын турш хамтдаа амьдарсан  жүжигчин  бүсгүйгээсээ 1992 онд гэр бүлээ цуцлуулсны  дараагаар  “Би дахиад  хэзээ ч гэрлэхгүй” гэж нэрт жүжигчин Мишель Пфайффертай 100 мянган ам.долларын мөрий тавьжээ. Түүнээс хойш Жорж Клуни 50 нас хүртлээ “Холливудын мөрөөдлийн гоонь эр” хэмээн нэрлэгдэж, Синди Кроуфорд, Жулия Робертс, Рене Зеллвегер, Элизабет Каналис, Стейси Киблер зэрэг цуутай бүсгүйчүүдтэй учир ургуулж явсан ч тэдэнтэй гэрлэлгүйгээр өдийг хүрсэн. Гэтэл гэнэтхэн л өнгөрсөн намраас болзож эхэлсэн Амаль Аламуддин хэмээх өмгөөлөгч бүсгүйтэй гэрлэхээр шийдэж, хуримаа нижгэр хийлээ.

Амаль Аламуддин одоо 36 настай. Тэрбээр Бейрутад төрсөн. Эцэг нь профессор, эх нь телевизийн хөтлөгчөөр ажиллаж байсан. Франц, англи, арабаар чөлөөтэй ярьдаг. Оксфорд, Нью-Йоркийн их сургуулийг дүүргэсэн. Олон улсын хүний эрхийн чиглэлээр ажилладаг хуульч, өмгөөлөгч. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны Сирийн асуудлаарх зөвлөхөөр ажиллаж байсан.

Сүүлд “Викиликс”-ийн Жулиан Ассанжийг өмгөөлж, чамгүй амжилт гаргасан. Хууль зүйн хүрээндээ ч, шоу-бизнесийн ертөнцөд ч тун өндөр нэр хүндтэй, төгс эмэгтэй гэгддэг ажээ.

Клунид ямар ч гоо сайхан бүсгүй татгалзаж чаддаггүй бол Амаль хоёр ч удаа болзооноос нь татгалзаж, ажлаа илүүд үзэж байжээ. Энэ бүхэн нь Клуниг улам “унагасан” гэнэ.

Амаль Аламуддинтай гэрлэснээр Жорж Клунигийн нэр хүнд улам өссөн төдийгүй ойрын жилүүдэд АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй тухай хэвлэлүүдээр мэдээлэх болов. Амальтай гэрлэхээс өмнө Жорж Клуниг АНУ-ын 200  иргэн тутмын нэг нь  Ерөнхийлөгч болох боломжтой гэж үзэж байж. Тэгвэл нэртэй өмгөөлөгч бүсгүйтэй гэрлэснийх нь дараа энэ боломж нэг дахин өсчээ.

АНУ-ын түүхэнд жүжигчид улс төрд амжилт гаргасан нь цөөнгүй. Жүжигчин Рональд Рейган Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бол хожим Арнольд Шварценеггер Калифорни мужийн амбан захирагчаар ажиллаж байсныг дурьдахад хангалттай. Тэгээд ч Жорж Клуни улс төрийн үзэл баримтлалаа үе үе илэрхийлдэг, энэ тал дээрээ багагүй мэдлэгтэй нэгэн ажээ.

William Hill мөрийний газраас Жорж Клуниг гэрлэсний дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч болох магадлал нь өссөнийг цохон тэмдэглэсэн байна.

“Мэдээж, эхэндээ бүгд л энэ яриаг  тоглоом шоглоом мэт хүлээн авсан. Жорж ч өөрөө улс төрийн замнал хөөх сонирхолгүй гэдгээ хэлж байсан л даа. Гэвч мөрий тавьж буй байдлаас харвал үнэхээр америкчууд Жорж Клуниг нэр дэвшээсэй, тэгвэл дэмжинэ гэсэн байр сууриа илэрхийлж эхэллээ. Обамагийн хүрсэнд хүрчих бүх боломж түүнд бий. Түүнийг зөвхөн Америкт бус дэлхий даяар мэднэ. Тэр өөрөө л Ерөнхийлөгчид өрсөлдөөд үзье гэж шийдвэл ялах магадлал бий. Тэгээд ч дэргэд нь өндөр мэдлэг, нэр хүндтэй, хүчтэй, том эрмэлзлэлтэй эмэгтэй гарч ирлээ. Тэд хамтдаа илүү ихийн төлөө зүтгэх нь дамжиггүй” гэж William Hill-ээс мэдээлжээ.

Гэхдээ Жорж Клуни эхлээд Калифорни мужийн амбан захирагчийн сонгуульд өрсөлдөөд ялах хэрэгтэй  байгаа. Харин үүнээс хойш гурван жилийн дараагаар Клуни АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшээд ялчихыг үгүйсгэх аргагүй юм.

М.Мөнхжин

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    saihan erunhiilegchtei boloh ni harin mongoliin udirdagchid ni shaaal atgir elbegee enhbold altaa geed tsaraigui hulgaichuud
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Sain baina
    Iim l songolt hiih heregtei de. Mundah hun uur yum a. Umnuus ni bayarlaad baih yum.
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • haha
    chamd hen boloh ni hamaatai u hahaha
    2014 оны 10 сарын 08
  • OK
    wow ... Жорж нэрээ дэвшүүлээсэй гэж ... Жүжигчин хүн ерөнхийлөгч болчихвол , түрэмгий бодлого нэг их гаргаад байхнүй байх , тэгээд бас Жорж өөрөө даруухан, ухаалаг л хүн шиг санагддаг
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
    • haha
      chamd hen boloh ni hamaatai u hahaha
      2014 оны 10 сарын 08
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025