Дуучин бүсгүйчүүдтэй романс үүсгэх дуртай залуучуудыг танилцуулж байна. Тэрдундаа “3 охин”-ы гурван бүсгүйтэй амраг сэтгэлийн харилцаатай байсан экс залуудыг энд онцолж байна. Охин гэх тодотголоор олон жил гоёж яваа “3 охин”-ыхон эхнээсээ ээж болоод байгаа ч, эмээ болтлоо энэ нэрээрээ явна гэж хошигнодог юм билээ. Тэгвэл мөнхийн залуу охидын хамтлагийн гишүүдийн хэврэг дурлалын эзэд хэн хэн гээч...

Сологийн сохорсон хайр
“Никитон” хамтлагийн ахлагч Баачкатай нэр холбогдож явсан дуучин Соко буюу Д.Солонго одоо хүртэл ганц бие хэвээр. Олон эрчүүдтэй нэр холбогдсон ч албан ёсны залуутай гээд хэлчихэд хэцүү нэгэн. Гэхдээ тэр “АПУ”-гийн П.Батсайханы бага хүү Б.Ганхөлөгтэй нэлээд дотно үерхсэн гэдэг.

Гэвч санасан юм санаагаар болдоггүй гэсэн шиг тэдний дурлалын түүх ердөө хэдхэн сарын настай байсан. Олон эрчүүдтэй нэр холбогдож явсан тэр Б.Ганхөлөгтэй хөтлөлцөн гүйж, баян айлын бэр болохоо шахсан.

Б.Ганхөлөгт их ч найдвар тавьж цаашид хамтран амьдрах санаатай байсан гэдэг. Сологийн сохорсон хайр гэж үүнийг л хэлэх байх хэмээн ойр тойрныхон нь ярих юм билээ. Сологийн экс Б.Ганхөлөг дуучин бүсгүйгээр мисс бүсгүйг сольж хайр дурлалдаа шатаж яваа сурагтай. Харин хэсэгтээ чимээгүй байсан Соло сүүлийн үед нэгэн нууцлаг бизнесмэн эрийг дэгээдэж авсан гэж дуулдана. Хэзээ олны өмнө гаргаж ирэхийг цаг хугацаа л харуулах байх даа.
Г.Анхмаагийн хайр хүнддэв үү?
Оюутан ахуй цагаасаа үерхсэн анхны хайртайгаа анхны амьдралаа эхлүүлсэн Г.Анхмаа хөөрхөн охинтой болсон ч, өдгөө ганц бие ээж болсон билээ.

Олон эрчүүдтэй нэр холбогдож яваагүй Г.Анхмаагийн анхны хайрын эзэн нь жүжигчин Т.Билэгжаргал. Гэвч жүжигчин Т.Билэгжаргал дуучин бүсгүйг хуурснаа олон нийтэд ил задгай зарласан. Түүгээр ч зогсохгүй хоёр тийш болоод удаагүй байхдаа нууц амрагтайгаа тун дотно авахуулсан зургаа цахимдаа тавьж хэн хүнийг цочоогоод авсан.
Анхны хайраасаа салаад удаагүй тайзнаа мэлмэртэл уйлж байсан Г.Анхмааг ихэд шаналсан гэдгийг мэдэх хүмүүс нь хэлэх юм билээ. Ийнхүү урлагийн нэгэн сайхан гэр бүл салж сарниж, жүжигчин залуу мөрөө хөөсөн бол дуучин бүсгүй охиноо өсгөхийн сацуу уран бүтээлээ амжуулж явна.

Ганц биеэр
Олон эртэй нэр холбогдсон дуучин бол Х.Ану. Хамтлагийн хоёр бүсгүйчүүдээс илүү тэр олон эрчүүдтэй нэр холбогдсон. Анх “Эко” Даваатай романс үүсгэсэн гэдгээрээ хэвлэлээр нэлээд бичигдсэн тэрбээр “алтны магнат” Ц.Мянганбаяртай хүртэл дурлалын түүх эхлүүлээд амжсан гэдэг юм билээ.

Х.Ану хайр гэдэг “зөгийн балнаас” хүртээд жинхэнэ “ живнэ” гэгч нь болсон гэж болно. Түүний найз залуугаар сайд М.Сономпилийн гэргий Д.Батгалын эгчийн хүү Н.Энх-Амгалан хэмээх шавилхан бор хүү тодорч байсан удаатай.
Америкт сургууль дүргэсэн дажгүй боловсролтой энэ залуу олон эрийн далдхан харж, хүсэмжилж явдаг бүсгүйд хайр дурлалын амтыг ёстой нэг амсуулах шиг болсон гэдэг.
Гадаад руу тоглолтоор явахдаа хүртэл хамт явцгааж нэлээд хэдэн жилийг ардаа үдсэн тэд хүүхэдтэй болох зорилго хүртэл тавьж байсан гэдэг. Өөрөөсөө таван насаар дүү залуутай ийн амьдрал зохиох гэж байсан Х.Анугийн энэ дурлал ч мөн л богино настай байсан. Дүүмэд амраг ч гэлээ ихэд найдлага тавьж, гэргий нь болох чин хүсэлтэй байсан ч итгэлийг нь алдсан гэдэг. Тэгсэн ч тэр гандан буураагүй. “АПУ”-гийн П.Батсайханы том хүү П.Ганбаттай хэсэгтээ хэлхэлдэн гүйсэн. Соло дүүгээс нь салаад удаагүй байхад ахтай нь дотносож эхэлсэн Х.Ану хамтдаа кино үзэж байгаад папарацид өртсөн удаатай. Гэсэн ч тэр одоо ганц бие хэвээрээ...

М.Сонор
Сэтгэгдэл (2)