
Өнгөрсөн зун нэрт дуучин Мадонна өөрөөсөө 30 шахам дүү залуу амраг Тимор Стеффенсийгээ гэнэт л гэрээсээ хөөчихсөн. Тухайн үед дуучны гэнэтийн хилэнг хэн ч ойлголгүй өнгөрсөн юм. Тэгвэл саяхнаас хэвлэлийнхэн хэргийн учрыг тайлсан байна.
26 настай залуу амраг Тимор Стеффенст охин нь дурлачихаж. Тимор ч өөрөөсөө 9 дүү царайлаг охин Лурдест сээтэн хаядаг нь тодорхой болсон юм байна. 17 настай охиныхоо сэтгэлийг шаналгахгүйн тулд Мадонна тэр даруй Тиморыг гэрээсээ хөөж, дахин охинтойгоо огт харилцахгүй байхыг хатуу шаардсан ажээ.
Ийнхүү залуу амрагууд нь Мадоннагийн гэр бүлийн амьдралд жаргал авчрах бус харин асуудал үүсгэх болжээ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна