Apple-ийг үүсгэн байгуулагч Стив Жобсын намтраар бүтээх киноны гол дүрд холливудын од Леонардо Ди Каприо тоглохоор тохиролцоод байсан хэрнээ гэнэт татгалзжээ. Ди Каприо яагаад тус дүрээс татгалзснаа одоогоор тайлбарлаагүй байна. Ди Каприог тоглоно гээд киноны багаа бүрдүүлчихсэн байсан найруулагч Дэнни Бойл сандралд орж, кино төсөл нурж магадгүй байдалд орсон гэнэ. Гэхдээ Дэнни Бойл богино хугацаанд Ди Каприог орлож чадах жүжигчнийг олохоор шамдаж байгаа ажээ. Одоогоор гол дүрд Мэтт Дэймон, Кристан Бэйл, Брэдли Купер гурваас сонгох магадлал их байгаа юм байна.

2013 онд Стив Жобсын намтраар бүтээсэн кино дэлгэцнээ гарахад Apple-ийн эзэнт улсын эзний дүрийг Эштон Катчер бүтээсэн ч кино шүүмжлэгчид болон үзэгчдийн таашаалыг хүлээж чадаагүй билээ. Стив Жобсын хамгийн дотны найз, хамтран зүтгэгч Стив Возняк ч тус киног хэвлэлээр шулуухан “Муу бүтээл” гэж дүгнэсэн юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна