
Холливудын хамгийн хэрцгий оддын нэг Чарли Шин кокаин хэрэглэж мансуурсан үедээ шүдний эмч рүү хутга барин дайрсан тул шоронд хоригдох ял сонсохоос аргагүйд хүрээд байна. Шүдээ өвдөхийг тэвчиж чадаагүй Чарли Шин мансууруулах бодис хэрэглэж өвчнөө намдаах гэсэн ч хэрэг болоогүй гэнэ. Ингээд тэрбээр шүдний эмчид очсны дараагаар мансууруулах бодисын хамаарлаасаа гарч чадалгүй хэрцгий авир гарган сувилагчийг цохиж унагаагаад эмч рүү хутга барин дайрсан байна.
Чарли Шиний хувьд мансууруулах бодис хэрэглэх нь гэм биш зан юм. Мөн өмнө нь эхнэр Брук Мюллерийгээ салахыг хүсч буйгаа илэрхийлэхэд хоолойд нь хутга тулган сүрдүүлж байсан удаатай. Ер нь Чарли Шиний хэрцгий догшин үйлдлүүдийг тоочвол барахгүй. Харин энэ удаад хэрцгий одыг шоронд хоригдох ял гарцаагүй хүлээж байгаа гэнэ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна