Мэргэжлийн моделиуд миссд өрсөлдөхөө больё оо!!!

“Модель охидууд нь бөөн бөөнөөрөө л миссийн тэмцээнд орох юм. Сүүлдээ ямар нэг тэмцээн зохиогдоно түрүүнд нь тууж явах юм. Заримдаа боль гэж хэлмээр санагдавч хүний хүсэл сонирхол шүү дээ гээд хэлдэггүй. Гэхдээ юм юм руу үсчиж явахаар нэг чиглэлээ тууштай дагавал илүү дээр. Миссийн тэмцээнд цаг мөнгөө үрж байхаар англи хэлээ сайн сураад gym-д мөнгөө зарцуулж цаашид илүү мундаг агентлагт орж мэргэжлийн карьераа ахиулж дэлхийд гарах талаар хичээж хөөцөлдвөл олдог цалин ч өндөр, олон орноор явж юм үзэж нүд тайлж, тархи толгойгоо задалж бие даах нь өөрт илүү үндэстэй том хөрөнгө оруулалт болох юм болов уу гэж хувьдаа боддог. Ер нь жинхэнэ мэргэжлийн моделиуд миссд оролцоод гүйгээд байдгийг монголоос өөр газар хараагүй” гэж модель Нора Дагва бичсэн байсан.


Түүний өөрийн цахим хуудсандаа бичсэн энэ пост 1100 гаруй лайк авчээ. “Ёстой жинхэнэ голыг нь харлатал хэллээ. Хамаатай, хэрэгтэй хүмүүс нь олж уншаасай билээ” гэсэн коммент ч харагдаж байв. Яг тэр өдөр бид Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцох 10 дахь оролцогчтойгоо танилцаж байсан болохоор магадгүй энэ пост эмзэг цэгийг хатгасан байж мэднэ.

Хүний юм сайхан харагддаг манайх дандаа л жул юм шиг санагддаг ч,  манайд ч гэсэн загварын ертөнц бий, дэлхийн миссд эх орноо төлөөлөөд яваад өгөөсэй гэмээр хөөрхөн охидууд гудамжинд цөөнгүй таардаг. Гэвч яг тэмцээн болохоор нөгөө л юм болгонд явж байдаг загвар өмсөгч хүүхнүүд тайзан дээр бөөгнөнө. Урд нь өч төчнөөн тэмцээнд ороод хамаг шагналыг нь түүчихсэн тэмцээний “тавилганууд”-аас сонголт хийж суугаа нь ч инээдтэй, оролцож байгаа нь ч инээдтэй. Өөрөөр хэлбэл ялагч нь бараг тодорхой тэмцээнд оролцож байгаа бусад хүмүүс нь юу юм, нөхөөснийхөн үү?
 

Жинхэнэ мисс гэж хэн бэ?
Энэ жилийн дэлхийн мисст өрсөлдөгчдийн дундах тулаан нэр бүхий 3 бүсгүйн дунд өрнөв. Өөрөөр хэлбэл бид царайг нь илүү мэддэг, клипэн дээрээс харж байсан загвар өмсдөг мэргэжлийн моделиуд гэсэн үг. Яг эндээс агуулга хэлбэрийн зөрчил эхэлнэ.

Ард түмний мисс Д.Ариунцэцэг тодорч байсан зөвхөн тэр миссийн тэмцээнээр жишээ авъя л даа. Д.Ариунцэцэг 15-хан настай, “Монголжингоо” улсын уралдаанд оролцож тэргүүн байр эзэлснийхээ дараа орсон 2 дахь тэмцээн нь байсан гэдэг. Өөрөөр хэлбэл шинэ хүн, шинэ дүр. Гэсэн ч олонд төдийлөн танил биш түүнийг үзэгчид чин сэтгэлээсээ дэмжиж тэргүүн байрыг Ариунбилэг эзлэхэд “Ариунцэцэг мисс болох ёстой” гэж хүчтэй эсэргүүцсэн гэдэг.

Тэр үеэс түүнд Ард түмний мисс цол оногдож өнөөдрийг хүртэл энэ тодотгол гээгдээгүй явна. Тэмцээн чанартай тул үзэгчид дуртай үздэг байж, миссийн тэмцээн үнэ хүндтэй, нөгөөтэйгүүр тэмцээний оролцогчид шалгарсан сайхан бүсгүйчүүд байсан учир уур амьсгал ийн халуун өрнөдөг байжээ.

Мисс Н.Мөнхцэцэг, Ц.Нямцэцэг, Ч.Мичидмаа, Ё.Нямжав, Д.Уянгалянхуа тэд мөн л загварын тайзны хувьд шинэ хүмүүс байсан. Тэд “нуруугаа автал” тэмцээн уралдаанд орж байгаагүй. Тэдний нүд шүд, хөх өгзөг бүх юм ориг. Тийм ч болохоор одоо хүртэл гоо сайхан хэвээрээ. Тэдний үеийн сайхан бүсгүйчүүд одоо ч тэр нэрээ хадгалж гоо зүсээрээ гайхуулан залуу охидын өмнө цахиур хагалан гунхаж яваа. Энэ л жинхэнэ мисс амьдрал.

Миссийн тэмцээнд урд нь гэрэлд цохиулаагүй, цоо шинэ, ядаж аман дахь шүд, хөх өгзөг нь ориг бүсгүй оролцох логикийг бид мартах учиргүй мэт. Ам дүүрэн адууны шүд шиг ярзайсан холливуд смайлтай бүсгүй титэм зүүгээд зогсож байгаа нь хэр ариун явдал бол?

Миссийн тэмцээнд үнэхээр орох ёстой боловч нөгөө мэргэжлийн моделиуд нь орчихно, арын хаалга, атгуулдаг хэд нь дийлдэхгүй гээд шагайх ч үгүй байгаа охидоо бид дэлхийд явуулмаар байна. Мэргэжлийн моделиуд одоо бусдадаа зай тавьж өгөөсэй гэдэг санааг загварын салбарынхан нь өөрсдөө ярьж эхэлж байна.
 

Дэлхийн миссийн төлөөх тулаан

Энэ жилийн тэмцээний гурван гол өрсөлдөгчийн товч анкетыг сийрүүлье.

Эх орноо төлөөлөн Дэлхийн миссд өрсөлдөх Т.Батцэцэг:

1991 оны аравдугаар сарын 19-нд Дархан-Уул аймагт төрсөн. Хоёр ах, хоёр эгчтэй айлын отгон охин.

Тэрбээр “Asian Super Model-2010” олон улсын тэмцээнээс “Asian Super model”, “Miss Mongolia-2010” тэмцээний дэд мисс, “КрасаБурятия-2010” олон улсын тэмцээний “Краса Байкала-2010” гран при, “Goyol 2012” тэмцээний “Kerasys”-ын нэрэмжит “Шилдэг загвар өмсөгч” шагналыг тус тус хүртсэн.

“Манжуурын мисс-2012” гоо бүсгүйн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байр, “Miss Earth 2012” буюу “Эх дэлхийн мисс” шалгаруулах 12 дахь наадмаас “Resorts Wear Competition” буюу “Усны хувцастай үзүүлбэр”-т гуравдугаар байр эзлэн хүрэл медал хүртжээ.

Тэрбээр загварын тайзнаа хөл тавьсан даруйдаа “Гоёл” наадамд оролцож байсан.
Түүний үс болон нүдний өнгө нь хүрэн, биеийн өндөр 178 см.

Батцэцэг “Люмино” хамтлагийн дуучин Бажигийн анхны цомогт орсон "Үүр цайтал" дууны клипэнд тоглосон. Түүнийг топ моделиор тодрох магадлалтай гэж аль 2 жилийн өмнөөс онцлох болсон. Өөрөөр хэлбэл тэр мэргэжлийн модель.
 

Нулимс дуслуулан тайзнаас буусан И.Төгсөө
Тувагийн нийслэл Кызылд зохиогдсон “Мисс центр Азия” наадмаас үзэгчдийн таашаалд нийцсэн бүсгүйн шагнал хүртсэн  И.Төгсөө “Мисс Монголия 2011” уралдаанд оролцож тэргүүн байр эзэлж байсан.  Биеийн өндөр 180 см. “Хаана миссийн тэмцээн болно, тэнд Төгсөө явж байдаг” гэж зарим нь түүнийг шүүмжилдэг. 

“Мисс цент Азия”-аас өмнө тэрбээр “Үнсгэлжин” наадмын тэргүүн байр, “Монголжингоо-2007” тэмцээний “Шилдэг загвар өмсөгч”, “BBQ miss-2007” тэмцээний дэд байр, “Miss friendship international-2009” тэмцээний нэгдүгээр байр, “Манжуурын мисс -2009” тэмцээний тэргүүн байр, “Miss Global beauty Queen” олон улсын наадмын мөн тэргүүн байр тус тус  эзэлж байв. 2009 онд “Miss friendship international” уралдаанд оролцсон.

Түүний чин хүсэл нь “Дэлхийн мисс”-д улсаа төлөөлөн оролцох. 2013 оны дэлхийн наадамд явна гэж монголын мисс болчихоод тайзан дээрээс мэдэгдэж байв. Гэвч түүний мөрөөдөл энэ удаад ч талаар болсон.

Анх 12 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн тэрбээр "Lady" төвд Ч.Содтуяагийн шавь болж загварын ертөнцөд хөл тавьсан гэдэг. Ийм баялаг намтартай бүсгүй юу ч үгүй хоосон хоцроод уйлахгүй бол харин гайхалтай хэрэг байх биз. Нас ч явсан энэ сүүлийн боломж байсан гэж тэр харамссан аж.
 

 

“Аман хүзүү” Ж.Энэрэл
“Мисс Монгол аялал жуулчлалын холбоо”, Загварын “Андра” агентлагийн зохион байгуулсан “Мисс модель” фестивалийн ялагч Ж.Энэрэл БНХАУ-д болсон “Miss and Model of the World” тэмцээний шилдэг аравт багтаж, Шилдэг үндэсний хувцастай миссийн шагнал гардсан.

17 насандаа “Face of Mongolia-2012” тэмцээнд түрүүлсэн түүнийг өвөрмөц төрхөөр нь хүмүүс мэдэх болсон. Тэрбээр энэ удаад “Мисс бикини”-гийн эзнээр шалгарсан ч Дэлхийн миссд явах аз дутсан гэж хэлж болно. Тэмцээний тэргүүн байрыг Ж.Энэрэл эзэлсэн ч Дэлхийн миссд явах эрхийг Т.Батцэцэг гардсан. Өөрөөр хэлбэл тэр аман хүзүүдэв.
 

Дэлхийн мисс VS тэтгэвэр?
Хэдий мэргэжлийн моделиуд ч гэсэн ялах, ялагдах мөчид эмоци гаргалгүй яахав. Хүн бүрийн мөрөөдлийг тээн Дэлхийн миссийг зорих гэж буй бүсгүйн хэлсэн үгэнд түр анхаарлаа хандуулцгаая. Т.Батцэцэг “Үнэхээр их баяртай байна. Энэ бол миний оролцох сүүлийн тэмцээн. Би “Дэлхийн мисс”-ээс бусад бүх тэмцээнд орсон. Тийм болохоор сүүлийн тэмцээндээ амжилттай оролцохын тулд бүхнээ зориулна.

Цаашид тэмцээнд орох охид бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд, хэзээ ч битгий бууж өгөөрэй” гэсэн байх юм.

Тэгэхээр “Дэлхийн мисс” зодог тайлахын өмнө ордог тэтгэврийн тайз уу?

Хүний нутгийн нас залуу, цус шингэн охид тэндээс гараагаа эхэлж байхад миний нутгаас яахаараа загварын тайзнаас бууж байгаа “од” ордог юм бэ? Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэгчээр тэмцээний тоогоо гүйцээх гэж л явж байгаа хүн тэгээд амжилтын төлөө хэр хичээх бол? Яагаад шинэ залуу амьдралынхаа гарааг тэр тайзнаас эхлэх гэж байгаа хүнээ бид олж явуулж чаддаггүй юм бэ? Яагаад мэргэжлийн модель өрсөлдлөө өрсөлдлөө гэхэд очиж очиж яг зодог тайлах гэж байгааг нь ялуулдаг юм бэ?

Миссийн тэмцээн утгаа алдаж хонь, хурга нийлэх гэдэг шиг мэргэжлийн моделиуд жирийн хүмүүстэй өрсөлдөж ялдаг тэмцээн зөвхөн манайд байна. Арай миссийн тэмцээнийг үндэсний бөхтэй андуураагүй байлтай. Нөгөө ахиу цолтой нь бага цолтойгоо амлаж аваад шидээд байдаг шиг логикоо одоо миссийн тэмцээнээсээ авч хаяасай. Дэлхийн миссийн шагналын тайз биднээс даанч хол байна даа, хол байна.


                                                                                                                                   У.Цахирмаа

                                                                                                                  Фотог: Д.Цэгц, П.Урнаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • az
    za tegeel jiriin neg orood alhaj gishgeh taiznii soyoloos avhuulaad gologdiish de teged azaar tvrvvlchvel bas soliorool unii sh de chi ooroo bichsen hvn guai mongoliin nvvr tsarai gesen chin alhaj gishgejch chadahgvi yamarch mergejliin bus ichmeer michmeer geel unana da kkk hench yuch orson tvrvvlsen cham shig yumnuud neg yum hutsajil yavah biz de ter gadnii missuud chine boon gunshintai baijiij missd oroh bolzoloo hangadiimaa ho delhiiteigee hol niilvvlj vz hodoonii ondor ohin oruulah geed bgaamuu haishaa yum hahahahahahahahahha
    2014 оны 10 сарын 06 | Хариулах
  • yarshigtai um
    Miss buh nar yamar ch uchirtain buu med uzdeg h ugui neg ni zodoonch tnhai gar nuguu ni yanhan l baigaad baih shig baidag, hen huurguud baidiin boduul uvurtuu oruulah gesen 1000 gunig metiin mungutei tahianuud bailgui dee model ni baina uu mori ni ornuu yamar hamaa bainaa
    2014 оны 10 сарын 05 | Хариулах
  • sssr
    goy l bndag.
    2014 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин
    odoo ene miss model iin temtseenvvde boliwol taaran! boon yanhan beltgeh damjaanuud!
    2014 оны 10 сарын 04 | Хариулах
  • hunaa
    namaig sonirhoh uu mongo baiwal uulzna 88557772.91680019.91205606.uduriin tsagaar
    2014 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин
    mergejiliin model yum bish uu ed nar, mergejiliinh bol olond ner oloh geed ineed baihgui bailgui dee, yahav guij l baig l dee,
    2014 оны 10 сарын 03 | Хариулах
  • zochin
    Nora yag l uneniig ni helsen bsan Yalaynguya OUYUERDENE gedeg ohin olj unshaasai
    2014 оны 10 сарын 03 | Хариулах
  • zochin
    Uneheer hoorhon ohid busguichuud zondoo l bna ygaad ted orohgui humuusiin tsugluulga orj bdag bna heleh gesen sanaa n zov bna odoo modeliud bolih heregtei hamag shagnal tuujee uul n chadsan l ym bna
    2014 оны 10 сарын 03 | Хариулах
  • Zochin
    Medexgui ee ene miss model tegeed boxchuudiin uchiriig oilgoxoo ch bsn sonirxoj uzxee ch bsn doo
    2014 оны 10 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025