Эштон Катчер гүнжтэй боллоо

Холливудын жүжигчин Мила Кунис охин төрүүлж, Эштон Катчер аав боллоо. Лос-Анжелес дахь Cedars Sinai эрүүл мэндийн төвд Мила Кунис амаржсан ажээ. Энэхүү төвд алдартнууд их ханддагаараа өндөр нэр хүндтэй, мөн өртөг өндөртэй байдаг гэнэ.

Мила Кунис аравдугаар сарын 1-ний шөнө Эштон Катчерын хамт эрүүл мэндийн төвд ирсэн байна. Харин яг хэдэн цагт төрсөн талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Мила Кунис Эштон Катчер хоёр 1990-ээд оны сүүлчээр “70 оныхны шоу” инээдмийн хөтөлбөрийн үеэр анх танилцсан гэдэг. Харин 2012 онд Эштон Катчерийг Деми Мураас гэрлэлтээ цуцлуулаагүй байхад тэд эргэн учир ургуулж, уулзаж эхэлсэн юм.

Ийнхүү Эштон Катчер, Мила Кунис нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025