Лео ээлжит амрагаа хаялаа

Олон бүсгүйн мөрөөдлийн ханхүү Жорж Клуни дөнгөж саяхан гэрлэж, холливудын зартай гоонь эрчүүдийн бүлээс хасагдсан билээ. Тэгвэл Клунигийн дотны найз Леонардо Ди Каприо гоонь чигээрээ үлдэхээр хатуу шийдсэн бололтой. Тэрбээр сүүлийн жил хагасын турш найзалж, бүр хамтдаа хүртэл амьдарч үзсэн загвар өмсөгч Тони Гаррнаас харилцаагаа тасалжээ.

Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг, 22 настай Тони Гаррнаас 38 настай Лео яагаад салах болсон шалтгааныг хэвлэлийнхэн олоогүй байгаа гэнэ. Гэхдээ сүүлийн нэг сарын хугацаанд тэд бараг уулзалдалгүй, хувь хувийн ажлаар дэлхийн хоёр өөр өнцөгт байсан тул салсан тухай мэдээлэл хэвлэлийнхнийг гайхшруулаагүй аж.

Ээжээсээ өөр эмэгтэй хүнд тэгтлээ итгэдэггүй Лео гэргийгээ болгох бүсгүй биш гэж Гаррныг үзсэн бололтой. Тэрбээр Миранда Керр, Орландо Блум нарыг салахад “Тэнгист өөр олон загас бий шүү дээ. Юундаа санаа зовох вэ дээ, найз аа” гэж Блумыг хэвлэлээр дамжуулан тайвшруулж байсан удаатай. Энэ удаад ч Лео дэлхий дээр Тони Гаррнаас өөр олон сайхан загвар өмсөгч байгааг ойлгосон ажээ.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025