Жоли нөхөртөө тансаг бэлэг өгчээ

Анжелина Жоли нөхөр Брэд Питтдээ 3 сая ам.долларын үнэтэй Patek Philippe цагийг бэлэглэжээ. 1952 оны цэвэр мөнгөөр урласан энэхүү цаг нь 240 сая ам.долларын хөрөнгөтэй Брэд Питтийн хувьд ч тансаг бэлэгт тооцогдох юм.

Анжелина Жоли бэлэглэсэн цагныхаа ар талд “Нессагаас Ролид” хэмээх үгийг бичүүлсэн нь тэдний хамтран бүтээж буй “Тэнгист” киноны гол дүрүүдийн нэр ажээ. Анжелина Жоли, Брэд Питт нар хуримынхаа үлгэрийн мэт аяллаасаа эргэн ирж, Мальтад шинэ бүтээлийнхээ зураг авалтад орохын өмнө Жоли энэ үнэтэй бэлгийг нөхөртөө барьжээ.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025