
Их Британийн ханхүү Уильямын гэргий Кембрижийн гүнж Кейт Миддлтон хоёр дахь хүүхдээ хэвлийдээ тээж буй нь тодорхой болсон. Тэгвэл Кейтийг охинтой болж магадгүй гэсэн мэдээлэл газар аваад байгаа юм. Тиймээс ч хэдхэн сарын дараагаар хорвоод мэндлэх бяцхан гүнжид тохирох нэрийг олох амаргүй ажил аль хэдийнэ эхэлсэн бололтой.
Ханхүү Уильям хайрт ээж, гүнж Дианагийнхаа нэрийг охиндоо өгөхийг хүсч, Кейт ч үүнийг дэмжсэн сурагтай. Гэвч Их Британийн Хатан хаан Елизавета II ач хүүгийнхээ энэ санааг эрс эсэргүүцжээ.
Хатан хаан, Диана гүнж хоёр харилцаа муутай байсныг дэлхий дахин андахгүй. Тиймээс ч бяцхан гүнжид Дианагийн нэрийг өгүүлэхгүй байхын тулд Хатан хаан чадах бүхнээ хийж буй гэнэ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна