Л.Жамсранжав агсны авьяаслаг хүү

Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны анхны гэргий Ө.Уранчимэг хэмээх хатагтай бий. Олон жил ханилж амьдралын жаргал зовлонг хамт туулахдаа зургаан хүүхэд төрүүлснээс урлагийн хүн болсон нь гавьяат жүжигчин Ж.Оюундарь. Гэвч цагтаа охид бүсгүйчүүдийг араасаа хуйлруулж явсан Л.Жамсранжавгуай хоёр дахь амьдралаа жүжигчин Б.Нармандахтай холбож байсныг  мэдэх хүн олон. Тэгвэл тэдний дундаас гарсан хоёр хүүхэд нь өдгөө том болжээ. Та бүхний харж байгаа энэ залууг Батдөл гэдэг бөгөөд “Universe best songs” наадмын шилдэг оролцогчдын нэг.  СУИС-ийн оюутан байхдаа тус наадамд оролцож байсан тун өвөрмөц стильтэй тэрээр  бүжиглэж, дуулахаас гадна хөгжмийн найруулга хийх хоббитой гэдэг. Харин өдрийн ихэнхийг  компьютерийн ард өнгөрөөж, хөгжмийн ертөнцөөр хэрэн тэнэх  дуртай Батдөл өдгөө Солонгос улсад сурч байгаа юм. Хэзээний  Солонгосоор  “өвчилсөн” тэрээр Солонгост боловсрол эзэмшиж бөгөөд ээжийгээ аль хэдийн эмээ болгосон билээ.


М.Сонор  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025