Бооёо залуу “халуун” бүсгүйчүүдийн хамт...

 “Шинэ үе” продакшны уран бүтээлчид тарж бутраад  цөөхөн хэдэн жүжигчид нь үлдсэн сурагтай. Анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш хамтлагтаа үнэнчээр ажиллаж ирсэн жүжигчин Г.Ундармаа хамтлагийн ахлагчтайгаа хэл амаа ололцохгүй гарсан. Үүний дараахан тус хамтлагийн хоёр жүжигчин бүсгүй бие бие рүүгээ халуун ус цацаж, эцэс сүүлдээ шүүхийн хаалга татаад байна. Тэдний асуудал  одоо хүртэл шийдэгдээгүй. Харин Бооёо дарга нь тэднийг  хамтлагаасаа хөөсөн.

Ер нь бол “Шинэ үе”-ийн акулууд буюу хамгийн олон жил тогтвор суурьшилтай ажилласан Г.Ундармаа, Ц.Алдармаа, Д.Оюунтуул гурав  хамтлагаасаа гарчихаар нөгөө жижигхэн Отгоо л үнэнч хэвээрээ үлдээд байгаа аж. Гэхдээ  Бооёо ноёнтон тэгж гандан буурах хүн биш гэдгээ харуулан хамтлагтаа залуу  бүсгүйчүүдээр цус сэлбэн,  шинэ гишүүдтэйгээ анх удаагаа тоглолтоо хийсэн билээ.

 Харин хамтлагийн хоёр дахь гол хүн байсан Г.Ундармаа өөрийн гэсэн шинэ хамтлаг байгуулж, ажилдаа ороод байгаа бол Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар аль хамтлагт орох бол гэдэг нь одоо болтол тодорхойгүй байна.  

М.Сонор  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025