Тэд бут авч байна

Намрын налгар өдрүүдийг даган их ажлын үе эхэлдэг билээ. Тэгвэл тэрхүү жишгээр  Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн  “Театрын өдрүүд 2014” хөтөлбөр энэ сарын 18-нд  Хэнтий аймгийн Өнөдэлгэр сумаас эхэлсэн бол өчигдөр, өнөөдөр  Сүхбаатар аймагт тоглож байгаа юм байна. Харин Дорнод аймагт 26-28-ны өдрүүдэд толглолтоо сонирхуулж дуусах ажээ.

Театрын уран бүтээлчдийн  энэ хөтөлбөрт “Бүүвэй”  уянгын драмын жүжиг “Нууц амраг чинь болъё”, “Эхнэрээ зээлээч”, “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгүүд тоглогдож байгаа аж. Тэгэхээр драмын  уран бүтээлчид маань энэ намар  зүүн аймгуудад бут авч байгаа байх нь.   

Б.Батцэцэг 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025