Гандболын баг тэмцээнээ өндөрлүүллээ

Азийн спортын XVII наадам өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Манай тамирчид эхний өдөр хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдэж байгаа. Тэгвэл өнөө өглөө гандболын  шигшээ багийнхан хоёр дахь тоглолтоо хийлээ. Манай гандболын  баг Бахрейн, Саудын Арабтай А хэсэгт багтсан юм. Өчигдөр Саудын Арабт 12:51-ээр хол хожигдсон бол өнөөдөр Бахрейний багт мөн л 14:57-оор бут ниргүүллээ.  Ингэснээр гандболын багийнхны хувьд  Азийн наадмыг өндөрлөв.

Монгол Улсын гандболын багт Д.Бадрал, П.Юмчиндорж, Д.Эрдэнэ-Очир, Б.Мөнхбилэг, Д.Цогтбаяр, С.Нямдорж, Г.Цэнгүүнбаяр, Б.Баатарсүрэн, Б.Бэлгүтэй, Х.Нарангэрэл, Л.Загдсүрэн, Н.Ганчөдөр, Б.Бадамсэд, Б.Дарханбаатар нарын тамирчид багтсан юм.

Н.Дарий

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025