Монголын роп попын салбарт өөрсдийн гэсэн байр суурь, орон зайгаа хэдийнэ тогтоосон роп попын акулууд энэ сарын 20-нд төв цэнгэлдэхэд “Best & Best hits” тоглолтонд нэгдэж оролцлоо. “Чингис хаан”, “Харанга”, “Хурд”, “Никитон”, “Номинталст”, “Камертон”, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа нар сэтгэлд хоногшсон хамгийн шилдэг дуунуудаа олонд хүргэсэн юм.
Тоглолтын салхийг “Хурд” хагалснаар өөрсдийн хайртай хамтлаг дуучдынхаа уран бүтээлийг нэг дор сонсох боломж олон олон фенүүдэд олдсон гэхэд болно. Даацтай жинтэй шинэ уран бүтээлчид төрөхгүй байна гэх шүүмжийг дагуулаад багагүй хугацаа өнгөрч буй рок попын салбарын акулууд ийнхүү нэгэн үдэш бут авсан нь хөгжим сонирхогчдын цангааг бага ч гэсэн тайлсан биз ээ.
.
Г.Бөртэ
Сэтгэгдэл (1)