Гоо бүсгүйчүүдийн олимп гэгддэг Дэлхийн мисс шалгаруулах 63 дахь удаагийн уралдаан ирэх арваннэгдүгээр сард Лондонд болно. Манай улсаас тус тэмцээнд арав дахь жилдээ оролцож байгаа. Тэгвэл энэ жил Азийн супер модель Т.Батцэцэг Монгол улсаа төлөөлөн оролцохоор шалгарлаа. Авьяас, спорт, усны хувцас, эссэ бичлэг зэрэг таван үзүүлэлтээр үндэсний ялагчаа тодруулсан уралдааны сүүлийн шатанд 10 бүсгүй шалгарч өрсөлдсөн.
Т.Батцэцэг нь өдгөө 23 настай, МУИС-ийн Олон Улсын харилцааны сургууль төгссөн. 2007 оноос загварын гараагаа эхэлж байсан бол өдгөө “Шилмэл загвар” агентлагт багшилдаг.
2010 онд Азийн супер модель болж байсан Т.Батцэцэг “Манжуурын мисс – 2012” тэмцээний тэргүүн байр, “Miss Earth-2012”-ын усны хувцастай үзүүлбэрт хүрэл медаль, “Краса Бурятия – 2010” наадмаас гран при, “Гоёл - 2012” –оос “Керасис”-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагнал тус тус хүртэж байжээ.
М.Сонор
Сэтгэгдэл (1)