Г.Мэнд-Ооёо дэлхийд тодорлоо


Суут яруу найрагч Михай Эминескугийн олон улсын академиас зохион байгуулж буй Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг яруу найрагч  Г.Мэнд-Ооёо хүртлээ. Тусгай шагналыг Канадын яруу найрагч Николе Вроссард, Сенегалын яруу найрч Амоду Ламине Салл нарт олгосон байна.
Академийн ерөнхийлөгч Ион Деаконеску “Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр цуутай 50 гаруй яруу найрагч оролцсон энэ наадам яруу найргийн эрхэм дээд шагналаа Монголын найрагчид олгож буй нь хүн төрөлхтний утга зохиолын эрдэнэсийн санд Монгол яруу найраг зохих байраа эзэлж байгаагийн тод илрэл юм” хэмээн хэлсэн байна.


Энэхүү нэр хүндтэй шагналыг цол, мөнгөн урамшуулал дагалддаг юм байна. Дэлхийн өнөө цагийн хамгийн агуу уран барималч гэгддэг Винченцо Бианки энэхүү цомыг урлаж, өөрийн биеэр гардуулсны зэрэгцээ алдарт зураач Константин Михалачи яруу найрагчид зургаа бэлэглэсэн нь содон үйл явдал болсон аж.

Г.Бөртэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025