Санкт- Петербург хотын хөгжмийн сургуулийг төгсөж ирсэн хийлч М.Хулан “Classica Paradiso” буюу “Мөрөөдлийн Сонгодог” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Энэ сарын 25-нд Дуурь Бүжгийн ЭрдмийнТеатрт болох тоглолтын хөгжмийн найруулагч, удирдаачаар төгөлдөр хуурч Б.Анар ажиллаж байгаа юм.
Тус тоглолт нь Монголд анх удаа сонгодог хөгжмийн зохиолуудыг төгөлдөр хуур болон симфони найрал хөгжимтэй хамтарсан хийлийн гоцлол концерт болох гэж байгаагаараа онцлог гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.
Хийлч М.Хулан дэлхийн алдарт хийлчид болох Jascha Heifetz, Nathan Milshtein, Itzhak Perlman нарын бүтээлүүдээс тоглох аж.
П.Урнаа
Сэтгэгдэл (3)