“Мөнхийн реп” эргэж ирнэ

Хайрын дуунууд дуулж охидын зүрхийг булиглуулж явсан хамтлаг бол “Мөнхийн реп”.  Саяхан болж өнгөрсөн “Дижитал” хамтлагийн тоглолтонд оролцон, ая  дуугаа өргөж гэнэтийн бэлэг барьсан тус хамтлаг албан ёсоор эргэн нэгдэж шинэ уран бүтээл хийхээр болж байгаа аж. Тэд эргэж буцаж нийлнэ гэж гурван жилийн өмнөөс ярьсан. Тэгвэл энэ удаад үнэн ярьцгааж байгаа бололтой.

13 жилийн өмнө байгуулагдаж байсан тус хамтлаг  хэв маягаа  алдахгүйгээр,  цаг үетэйгээ хөл нийлүүлэн, шинэлэг санаа,  өнгө аястай уран бүтээлүүдээрээ эргэн ирэх нь.  Тэд энэ онд багтаж амжихгүй бол  дараа жилийн хоёрдугаар сард  13 жлийн ойн тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж.

 

Г.Бөртө

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025