БНСУ-ын Бусан хотноо болж буй Олон улсын хөгжмийн наадмын түншээр дуурь бүжгийн эрдмийн театр ажилллаж байгаа аж. Энэ хүрээнд тус театрын дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Г.Шижирболд нар хөгжмийн наадмын тоглолтод оролцож буй. 22 дахь удаагаа хөгжмийн наадмын үеэр буюу энэ сарын 16, 18, 20-нд манай дуучин Ж.Пуччини, Ж.Верди болон Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нарын бүтээлээс дуулж сонирхуулах гэнэ.
Сонирхуулахад өнгөрсөн жил ДБЭТ-ын гоцлооч Г.Доржхорлоо, Э.Бумхүү, Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир нар Тэжин хотын дуурийн театрт нэг сар дадлага хийж, Италийн найруулагчийн удирдлагад “Чио Чио сан” дуурьт дуулж байсан. Тэгвэл дуучдыг энэ жил Тэжоны дуурийн театрынхан дахин уриад байгаа гэсэн.




Г.Солонго
Сэтгэгдэл (1)