Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн уран бүтээл болгон нь хит болдог. Дуучний амьдруулсан уран бүтээлийг нь та энэ сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Best & Best Hit” тоглолтоос сонсох боломжтой. Дуучин Б.Сарантуяа энэхүү тоглолтонд дуулагдах дуугаа сонсогч олноосоо арван шилдэг дууг нэрлэнэ үү, тоглолтонд дуулах дууныхаа сонголтонд нэмэр болгох санаатай гэж өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэний дараа 900 гаруй коммент нь дундаас дуулах дууны жагсаалтаа гаргажээ.
- Хайрын бурхан
- Би жаргалтай
- Сэхүүн салхи
- Хайрласан сэтгэл
- Учрлын блюз
- Тэр намайг дурсдаг болов уу
- Миний дуу
- Мартъя
- Бороо
- Нулимсаар хучсан шөнө дууг сонгожээ
“Гайхалтай идэвхтэй санал асуулганд оролцсон найзууддаа талархаж байгаагаа илэрхийлье. Нэг юм хэлэхэд яг энэ жагсаалтнаас биш өөр дуу дуулахыг үгүйсгэхгүй шүү” гэж анхааруулаад цаг завтай нь ирж нэгэн үдшийг хамт өнгөрүүлэхийг уриаллаа.
Уг тоглолт нь энэ жилийн намрын хамгийн том шоу тоглолтыг роп попын акулуудын нэгдсэн тоглолт болох гэж байгаа билээ. Тоглолтонд “Чингис хаан”, “Харанга”, “Хурд”, “Никитон”, “Камертон”, “Номинталст”, Зууны манлай, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа нар оролцоно.
Г.Бөртэ
Сэтгэгдэл (2)