“Anemonе” шинэ гишүүнтэй болжээ

25-р суваг телевизийн “Making the band-1” шоунаас төрөн гарсан охидын хамтлаг бол “Anemonе”. Хамтлаг анх таван гишүүнтэй байгуулагдаж уран бүтээлээ хийж багагүй хугацаанд олны хайр хүндлэлийг татаж, анхаарлын төвд орж чадсан. Төд удалгүй хамтлагийн ахлагч бондгор хөөрхөн Оно буюу Оюунтуяа арлын Япон улсад урлагийн чиглэлээр суралцахаар одсон.

Оног гарсны дараа хамтлагийн найзууд нь түүний орон зайг хэн ч нөхөж чадахгүй учир нэмж хүн авахгүйгээр Жанна, Жулиа, Халиун, Цэнгэлэн нар уран бүтээлээ туурвихаар болж байсан. Тэгвэл хамтлагийн хамгийн хөөрхөн гэгддэг Жулиа өөрийн хүсэл сонирхлоороо солонгос улсад суралцахаар болж хамтлагаасаа гарж байгаа талаар хамтлагийнхан болон продюссер нь мэдэгдэж байсан.

Хамтлагийнхан М.Бишрэлт хэмээх охиныг гишүүнээр сонгон авчээ. Тэрээр “Улаанбаатар” их сургуульд маркетингийн чиглэлээр суралцдаг гэнэ. “Anemonе” хамтлагийнхан удахгүй шинэ гишүүн, шинэхэн уран бүтээлтэйгээ бидэнтэй уулзах биз ээ.

Г.Бөртэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • hm
    estoi yvahgui oliggui hamtlag.ali ongorson ueiin duu hogjim bishuuleed teriigee duuldag.hen zohioj ogdog bilee nogoo neg hogshin gar chukaa bhaa
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • zochin
    ovortoi ym aa gehdee yahav dajgui l ym bna
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • xxx
    baga budaasai
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025