
Жил бүр UBS телевизээс уламжлал болгон зохион явуулдаг “To be or not to be” театарчилсан шоуг зохиодог билээ. Энэ жилээс эхлэн уг шоуг Төрийн соёрхолт, ардын уран зохиолч С.Эрдэнийн нэрэмжит болгохоор болжээ.
С.Эрдэнэ зохиолчийн 85 насны ойд зориулан “Эрдэнэ Сан” энэхүү уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр оролцох юм. Уралдаанд оролцогсод II, III, IV шатны шалгаруулалтад их зохиолчийн бүтээлээс заавал сонгосон байх шаардлагатай гэнэ.
Энэ жилийн шоунд бүртгүүлэгчдийн ихэнхи нь Кино урлагийн дээд сургуулийн оюутнууд байгаа бөгөөд бусад сургуулийн оюутнуудад мөн идвэхитэй оролцохыг уриалж байгаа аж. Харин ялсан оролцогчид Э.Бат-Үүл дарга хоёр өрөө байр гардуулах юм байна.
П. Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна