Сай энд гарч ирэв

 “Ганнам Стайл” дуугаараа дэлхийг байлдан дагуулж зөвхөн энэ л дуугаар алдартай болж чадсан дуучин Сай буюу Пак Чэ Сан өдгөө Солонгосын төдийгүй дэлхийн алдартай хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг. Бүтэн 12 жил уран бүтээлээ туурвисан ч тэрээр нэг л дуугаар дэлхийн хөгжмийн ертөнцийг эзэгнэж чадсан билээ.  

Энэхүү дууныхаа ачаар Сай Солонгосын ямар л томоохон үйл ажиллагаа, брэндийн нээлт  бүхэнд уригдаж залагддаг бөгөөд Сайг ирсэнээр тухайн компанийн нэр хүнд ихээр өсдөг гэсэн судалгаа гарсан байна. Үүнээс гадна Сайг бүтээгдэхүүнийхээ нүүр царай болж сурталчилгаандаа оруулахыг гуйсан компаниудын урилга, заллага тоогоо алдсан гэнэ лээ. Гэхдээ тэрээр бүх том үйл ажиллагаанд очдоггүй нэгэн бөгөөд зөвхөн гэрээний дагуу үйл ажиллагаанд хүрэлцэн ирдэг нэгэн. Хамгийн сүүлд Сай Samsung брэндийн шинэ утасны нээлтэнд ийн ирсэн байна.

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025