Монголд төдийлөн тавигдаж байдаггүй Action drama жанраар хийсэн “Миний ах атаман” уран сайхны кино өчигдөр “Тэнгис”, “Өргөө” кино театруудад нээлтээ хийлээ. Киноны гол дүрд жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, МУГЖ Ц.Оюундарь, СТА жүжигчин М.Хулан, МУГЖ Ц.Төмөрхуяг, С.Ариунбямба, А.Алтантөр нар тоглосон.
Нээлтийн үеэр жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Б. Батсайхан, Б.Тамир нар шинэхэн СТА боллоо. Мөн Тэргүүний залуугаар Ц.Амартүвшин болсон. Шинэхэн төрсөн СТА нарт ээжүүд нь энгэрт нь СТА зүүж өгсөн. Жүжигчин Б.Тамирт ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл өөрийн биеэр зүүж өгөх болсон. Та бүхэнд нээлтийн сонирхолтой фотог хүргэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна