Зохиолын дуу ба “эротикизм”

Нэг үеэ бодвол нийтийн дууны үнэ цэнэ алдагдаж үзэгч сонсогч цөөнтэй болсон гэж болох юм. С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хувьд нийтийн дууны салбар дэвжиж, С.Жавхлан, Т.Баясгалан нарын үед ид мандан бадарсан. Хөдөө, хотгүй л нийтийн дууг амандаа аялаж чихэр шиг хүлхэж явдаг байсан цаг саяхан. Тэгвэл орчин үед нийтийн дууг амандаа аялаж явах нь бүү хэл учир утгыг нь олохгүй төөрөлдсөн хүмүүс олшроод байна цаана чинь.

Нэг дуу дуулаад л “дуучин” болно

Час хийсэн нэг ч дуугүй мөртлөө арван дуу дуулаад л  бие даасан тайлан тоглолт  нэртэй “ тоглолтын бизнес” хийж ард түмний кармаанаас хүчээр шахуу мөнгийг нь булааж авах дээрээ тулаад байгаа нийтийн дууны салбар уналтад ороод буй. Бараг өдөр бүр шахуу хэд хэдэн тоглолт зэрэгцэн болж байгаа харагддаг . Хүний өөрийн нийлсэн таван дуутай хэрнээ үе тэнгийнхээ хэдэн дуучдыг авчран дууг нь дуулуулж хэн ч танихгүй нэг л их СТА гэх нэрнийхээ өмнө цол гуншинтай дуучид бие даасан тайлан тоглолт хийж урлаг биш уран сайхны бизнес болж хувираад байна.

Дууныхан утга санаа, үг үсэглэлд нь ямар ч цензурь тавихаа байсан юмаа гэхэд өдөр бүр шахуу болох бие даасан тайлан тоглолт гэх зүйл дээрээ хяналт тавих шаардлагатай байна. Хэдхэн жил дуулаад л бие даасан тайлан тоглолт хийж болдог юм бол би ч гэсэн хэдэн дуу студид бичүүлээд тайлан тоглолт нэртэй юм хийчих юм байна гэсэн ойлголт төрөөд буй. Төөрсөн, төөрөлдсөн яруу найрагчид, дууныхаа утга учрыг нь олоогүй “халтар”  хэдэн дуучид нь нүд орой дээр гаргаж чихийг ёстой нэг дэлдийлгэн чих дөжиртөл хашгирах юм.

“Буян”-гийн Б.Жаргалсайханы зөвөлгөө:

Тэгсэн мөртлөө СТА, дуучин гэх зэрэг эрхэм хүндтэй цол гуншинтэй уран бүтээлчид гудамжаар нэг хөглөрцгөөж байна. Хотын  хэсэг бүлэг хүмүүсд зориулж хэдэн билетээ шахаад барахгүй болохоор эцэс сүүлдээ хөдөө орон нутгаар  аялан тоглолт нэртэй юм хийж дуулдана. Нэг сарын дотор Монгол Улсынхаа бүх аймгуудаар аялан тоглолт хийж түүгээрээ нийтийн дууны хамгийн дээд шагналыг авчихсан дуучид байна аа байна. Хоолой гэж гайхамшиг болсон дуучид л ингэж бүтэн сарын хугацаанд аялан тоглолт хийж чаддаг байх. Түүнээс биш амьдаараа дуулах юм бол тэд бие даасан тайлан тоглолт бүү хэл нэг дуугаа ч зөв дуулж чадахгүй шүү дээ. Үүнийг “Буян”-гийн Б.Жаргалсайхан маш сайхан хэлсэн. “Понограмм тавьж амаа ангалзуулчихаад гурван сая төгрөг нэхдэг оддын өвчин туссан хүмүүс олширч. Гурван төгрөгний зардал гаргачихаад хүнээс гурван сая төгрөг ичихгүй нэхэж байна. Хэн тэдэнд хэдэн минут амаа хөдөлгөснийх нь хариуд гурван сая төгрөг өгөөд өөрөө өөрийгөө доромжлуулах юм. Өөрсдийгөө од гээд ойлгочихсон хэрнээ шинэ уран бүтээл хийдэггүй. Нөгөө л нэг арван жил, хорин жилийн өмнө дуулж байсан дуугаа ээлжлээд, шинэчилээд дуулаад л байдаг. Тэгээд тэр хэдэн дуугаараа халтуур хийж ард түмнийг хуурч, мэхлээд, доромжилж байна. Тэгж ярих юм бол энэ дэлхийн дээрх хоёр хүний нэг нь дуучин ш дээ. Энэ бол бурхан хүн төрлөхтөнд өгсөн байгалийн авьяас. Тэд бол түүгээр сурч, хичээллэсэн ч болохоос бусдаас онцгойрч, сондгойроод гарсан дэлхийн алдартай дуучид биш шүү дээ. Хүмүүс мөнгөө өгөөд дууг нь сонсож байгаа юм чинь амьдаараа дуулж өгөх ёстой. Учир нь мөнгө өгч байгаа хүн чинь “бурхан” хэмээн тэрээр урлагийн Янжинлхамуудад үнэтэй зөвөлгөө өгсөн билээ. Тогтож суугаад, тунгааж бодоод сайн уншиж хүсвэл интернэтэд ороод түүний шууд ярилцлагыг нэг удаа сонсоход сайн тайлбарлаад өгнө буй за.

Дуучин юм бол дуучин шиг бай:

Өнөөгийн урлагт хамгийн их тулгамдаад байгаа асуудалуудын нэг  ам барьж буюу понограмм тавьж амаа ангалзуулан дуулж дүр исгэх асуудал. Яг амьдаараа ам барихгүй дуулуулах ёстой гэх хууль тогтоомж гарах юм бол Монголд тун цөөхөн дуучид “дуучин” нэрээ хадгалж үлдэх байхдаа. Дуу нь олон нийтэд түгж цомог, CD нь зарагдахгүй болохоор эцэстээ тэд дууныхаа үгээр болон клипээр дамжуулан хэн бүхний анхааралд шууд хүрэх арга заль зохиож байгаа гэж ойлгомоор. Уран бүтээлээрээ дамжуулан ухаарал хайрлах нь бүү хэл уран бүтээлээрээ дамжуулан нүцгэлж, эротик үгтэй дуугаар булж байна. Насанд  хүрээгүй хүүхдүүд байтугай хөгшин эмээ, өвөө нар минь үгээ барж байна шүү. Хүний сэтгэлийн торгон утсыг хөндсөн тийм сайхан дууг гарлаа гэхэд түүнийгээ утга учрыг нь олоод аятайхан клипжүүлж чадахгүй байгаа хүмүүстэй юу ярих билээ ингэхэд. Ингээд олныг үл нуршин тэдний этгээд гаж, галзуу солиотой гэмээр дуунуудынх нь үгийг хэсэгчилэн хүргэж байна.

Дуучин СТА Д.Намсрайноров:

Дэнжийн гоёхон цэцэгс бие биенээ шүрэглэнэ ай хө

Дээлний чинь энгэрээс гангын үнэр сэнгэнээд байнаа

Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байнаа ай хө

Гэн гэнэхэн сэтгэл минь чамайг харахаар догдлоод байнаа ... хэмээн дуулж төд удалгүй ард түмнээрээ шүүмжлүүлсэн. Тэр ийм шүлэг сонгож дуулж бидэнд бэлэг барьж байгаа бол “саглагар хөмсөгтэй садар самуун дуу дуулдаг дуучин хэн бэ?” гэж Д.Намсрайноровоос асууя гэсэн удаатай. Үүнийг сонсоод гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна гэдгийг өөрчилж “Жалам харын үнэр сэрэл хөдөлгөөд байнаа ай хө” гээд дуулаад гараад ирэхээр нь аргагүй нэг ухаарч дээ гэсэн чинь мань эр пивоны рекламд тоглож, эротик дуугаараа бизнес хийгээд амжжээ. Д.Намсрайноровыг ингэж дуулсанаас хойш түүний хавь ойрын бүсгүйчүүд үсээ задгай тавьж ургуулахаа түр зогсоосон байхдаа хөөрхий.

Дуучин СТА Г.Чинболор:

“Зүрхэнд тэмүүлэх сэтгэл” гэх нэртэй дуу нь ард олныг ихээхэн бухимдуулаад авсан. Клипны эхлэлд арав гаруйхан настай нэг нусгай жаал анги удирдсан багш гуч гарсан бүсгүйд дурлаж, хайр дурлалаасаа болж уйлж буйгаар үргэлжилдэг. Өөрийн ээж шигээ хүнд тийм жоохон хүүхэд дурлаад хичээлээ хийхгүй дурлалдаа шатаж байгаа дүр зураглал ч бас харагддаг. Тэрээр  ард түмнээсээ уучлал ч гүйхгүй уран бүтээлээсэ хөндийрч  өнөөдөр хүртэл үүндээ хариулт өгөөгүй.

 

 

 

 

“Хадамд гарсан бүсгүй”  Дорноговь “Симба” хамтлаг:  
Хорвоод би чамаасаа хожимдож төрөөгүй ээ
Амьдрал харин чамайг минь арай л эрт эдлэж дээ
Сэвэлзэн сэвэлзэн хоно лоо чи
Өвөртөлж унтахын эрхгүй ээ...
гэж бас нэг инээд хүргэсэн дуу байна. Яг дуундаа тохируулсан клип нь бүр элэг авна шүү. Энэ дууг Дорноговийн “Симба” хамтлаг гэх хоёр бүдүүн залуу гарч ирэн хоолой хоршуулан дуулахыг яана. Дууныхаа дундуур шүлэг уншиж бүр өөрөө өөрсдийгөө онигоонд оруулсан тэдний энэ элэглэл интернэд нэлээд сайн явсан шүү. Эхлээд харсан хэнд ч хошин шог гэж ойлгогдохоор энэ дууг хошин шогийнхон ч хэд хэдэн удаа тайзнаа жинхэнэ утгаар нь хошигносон билээ. Иймэрхүү уран бүтээл хийж хүүхэд нохойн доог болж байснаас нэртэйгээр нь хошин шогийн цомог гаргачихсан дээр байлгүй.

Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг:  “Чамайг би үгүйлнэ”

Чамайгаа би хүсэн мөрөөдөнө үгүйлнэ ээ

Чамайгаа би хүнээс сураглаж үгүйлнэ ээ

Чамайгаа би гоочоо барагдтал үгүйлнэ ээ

Чамайгаа би голоон тасартал үгүйлнээ... хэмээн сүүлийн үед хос дуучдын цувааг үргэлжлүүлж яваа дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар дуулах юм. Үг, утга нь үл ойлгогдох энэ дууг шууд утгаар нь үхэн үхтэлээ чамайгаа хүлээсээр л байх болно гэж хэлэх гэсэн санаатай юм шиг байгаа юм. Гоочоо гэж монгол үгэнд байдаг үг юмуу, байдаггүй үг юмуу бүү мэд. Ямартай ч гоочоо барагдтал, голоо тасартал хүлээнээ гэж дуулж байна. Амны билгээс ашдын билэг гэдэг шиг хөгшин буурлууд маань амандаа аялж, дуулмааргүй дуу юм байна гэж халаглаж байхав дээ.

 

 

“Хайр амлах хэрэггүй” Т.Мөнхзул

Дундаа хоёулаа ганцхан шөнийг дэрлэвч

Дурласан минь худлаа ч байж магадгүй ээ

Дуулиант нас минь залуухан болохоороо

Дуу шиг дагаад нэг аялсан ч магадгүй ээ

Дандаа чамайг гэх худлаа ч байж магадгүй

Үгүйлсэн минь худлаа ч байж магадгүй

Өөрөө ч мэдэлгүй хүссэн болохоороо түүнээс цааш яасаныг санахгүйнээ хонгор минь ... гэж гал улаан дээл өмссөн бүсгүй гарч ирээд  дуулсан дуучин бүсгүй дуугаа ойлгоогүй бололтой дууныхан клипнээс эхлээд л “бөөлжис” цутгамаар.

Зөвхөн ингээд дуусахгүй МУГЖ Ц.Түвшинтөгс гуайн Сэгсгэр буурал ээжийгээ өтлөнө чинээ санасангүй дээ хө... МУГЖ С.Жавхлангийн “Чононгоо” зэрэг эдгээр дуунууд хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа дуунуудаар тодорсон билээ.

Дуучин Р.Дэлгэрмаа:  Дэлхийн буурал толгодын өөдөсхөн

Дэлгэр чулууны намхан уулс минь дээ...
Дэнж хотойлгон төрүүлсэн
Дэндүү ачтай миний л ээжий...
Аагим халуунд хүрэл бурхан шиг
Аньсага нээж харуулдсан аав минь дээ ...
гэж дуу бий. Дэнж хотойтол бөх барилддаг гэдэг болохоос биш дэнж хотойтол хүн төрдөггүй юм. Дээрээс нь аагим халуунд аньсага нээж харуулдсан аав чинь гэх дуу байна. Энэ дууг зохиосон хүн ямар ч байсан Монгол хүн биш  эрлийз юмуу гадаад хүн зохиосон гэж хардалт төрүүлмээр байгаа биз.

Дуучин Э.Энх-Эрдэнэ:
Хоёр зүрх байдаг юм бол хонгор чамайгаа хайрлах юмсан
Хойчын төрөл гэж байдаг юм бол ханилаж хоёулаа жаргаж суухсан ...
гээд л түүний хошин үгтэй уянгын дуу үргэлжилнэ. Уянгын дууг ч дуучин Э.Энх-Эрдэнэ уйлж хайлан байж амилуулах юм дуулсан дуу бүхэн нь уянгын халил нь ихдсэн байдаг. Тэгвэл хамгийн сүүлд тэрээр арай л клипжүүлж амжаагүй нэгэн содон дуулж сонсогчдын чихийг халууцуулж байна. “Чамд дурлах юм бол чи яах юм бэ” гэх үгтэй дуу бий. Энэ дууг яруу найрагч нь согтуудаа бичиж дуучин Э.Энх-эрдэнэ халамцуудаа дуулсан бололтой. Сонссон хэн бүхний ам нь ангайж хэлэх үггүй болоод буй.

 

 

Ингээд бичээд байвал зөвхөн нийтийн биш рок попынхоны ч элэг авсан хошин шогийн дуу барагдахгүй олон бий. Утга санааг нь ойлгохгүй, үг үсэглэлийг нь зөв холбож чадахгүй юмаа гэхэд тэрхүү хошин шогийн үгтэй дуунуудаа клипээр нь бүр дордуулчихаж байгаа юм. Ийнхүү учир нь үл ойлгогдох яг ямар утга санааг илэрхийлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй хэд хэдэн клипүүдийг үзэж сонирхоцгооё.

Дуучин О.Гансувд: Дуучин СТА Э.Төрмандахын гэргий дуучин О.Гансувдын бараг анхны бүтээл байх даа.  Уг нь бол хайр сэтгэлийн утгатай дуу шиг байгаа юм. Гэтэл энэ хүн дуулж эхлээд үзсэн бүхний элгийг нь авсан гэж болно. Дууныхаа үгийг бүрэн гүйцэд хэлж чадахгүй яг л түргэн хэллэг хэлж байга аятай дуулсан. Мөн клипэндээ өөрөө тоглосон дуучин О.Гансувд нүүр будалт, хувцаслалт дээрээ хамгийн муу ажилласан. Бааранд бүжиглэдэг тайчдаг бүсгүйчүүд шиг хачин янзын хагас нүцгэн хувцас өмсөөд хайрын тухай дууг ингэж “алах” гэж дээ хэмээн халагласан хүмүүс маш олон байсан. Бааранд бүжиглэдэг хүмүүс л өмсөж харагдах нүд гялбам гял цал хувцастай дуучин бүсгүйн ам хөдлөөд л,  ямар бүжиг хийж байгаа нь мэдэгдэхгүй байсаар л энэ дуу дуусчихаж байгаа юм.

Нүцгэн биеээрээ гайхуулж нүдний булай болсон дуучин:

Дууныхан нэр “Хайр” нэртэй хэрнээ ямар ч хайр, энхрийлэл байхгүй нүцгэн биеэ алдаршуулсан клип хийсэн дуучин шувуухай бол Т.Үүрэнтуяа. Хурдан хугацаанд олонд танигдах гэсэн нь балаг нийтийн дууны үнэ цэнийг улам алдагдуулсан гэж болно. Үүнийг үзсэн нийтийн дууны акулууд хочтой, нийтийн дууг сурталчилаад байдаг байгууллага, ахмадууд нь ган хийж ганц үг хэлэхгүй байсаар өдий хүрээд байна.

Нийтийн дууг цаашлаад ардын дуутай нийлж, ойролцоо утга агуулгатай хэмээн МУГЖ С.Батсүх нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ клипийг үзсэн хэн ч ардын дуутай харьцуулж ойлгоход тун бэрх. Ийм байдлаар дуу дуулж дуучин гэж нэрлүүлж явсанаас нэртэйгээр нь порно од болсон нь хавьгүй дээр биз ээ хэмээн түүнд ахмад эмэгтэй дуучид нь хэлсэн гэдэг.

 

 

МУГЖ С.Жавхлан: “Хар хархан харц”

Монголд МУГЖ С.Жавхлан шиг дуучин байхгүй гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Түүний дуулсан дуу бүхэн хит болж хэзээд хэн бүхний анхаарлыг татдаг. Монголд хамгийн олон хоног тоглолт хийсэн хүн бол ганцхан С.Жавхлан. Түүний гэргийтэйгээ хамтран дуулсан “Хар хархан харц” дууг Монголын бүх хүн үзэж чатад энэхүү дууг давж гарч ирсэн уран бүтээл одоогоор алга. Энэхүү дуугаа Монгол гэр бүлийн ахуй амьдралын багахан хэсэгийг бүрэн дүүрэн харуулсан хэрнээ бас шүүмжлэл дагуулсан билээ. Монгол ёсыг зөв харуулах биш харин ч гуйвуулсан гэж шүүмжлүүлсэн. Яасан гэхээр Монгол ёсонд малын толгойг бүтнээр нь чанадаггүй, хүүхдээ арагт хийж өргөдөггүй гэх уламжлал бий. Гэтэл Монгол ёс заншлаа олон нийтэд буруу сурталчилсан клипээр тодроод буй.

Ийнхүү учир зангилаа нь үл ойлгогдох төөрөлдсөн дуучид нэртэй хүмүүс олширч нийтийн дууны салбарын уналтад ороход маш их нөлөөлж байгаагаа тэд бид нараар хэлүүлтгүй мэдэж байгаа. Дуугаа үнэн сэтгэлээсээ сэтгэлд хоногштол дуулж чадахгүй хэрнээ байдаг чадлаараа орилж, хүчээр дуугаа дуулж байгаа дуучдыг харахаар өрөвдөлтэй харагдах юм. Чадвар муутай болохоор ингэж өөрөө өөрийгөө зовоож дуулж, эцэс сүүлдээ нүцгэлэх замыг сонгодог юм болов уу гэсэн эргэлзээ төрж байгаа юм.

Сонсогч түмнийхээ сонорыг мялааж, мэлмийг гэрэлтүүлж, сэтгэлийг баясгах дуучид маань уран бүтээлдээ жаахан анхааралтай байж хийж байгаа клипээ ахин дахин үзэж, сонсож байж олон нийтэд цацаарай гэж хэн хүнгүй та нараас хүсэж байгаа юм. Чанартай уран бүтээлийг хүссэн хүсээгүй хүмүүс сонсож, олон нийт алга нижигнүүлэн ташиж чамд баяр хүргэнэ шүү дээ.

М.Сонор

 



 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (27)

  • Зочин
    Намсрайноров
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • РОК зочин
    ха ха, сая л уншиж байна, гоё шаасан байна. энэ нийтийн дуучид боливол таарна, хөгжилд хөглөрсөн мудакууд
    2016 оны 10 сарын 31 | Хариулах
  • Ghd chug
    Uuruu yu hj buteesen gj humuusiig ingetlee ih shuumjilnew...?
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • Chydgkj
    Uuruu yu hiisen bolood humuusiig ingej ih shuumjilj bgn... Yu ch hiidgui malnuud l ingj hun shuumjilj suudgiimdaa
    2015 оны 01 сарын 01 | Хариулах
  • зочин
    Дуучин Жавхлан шиг дуучин Монголд байхгүй ээ. ам барьдаг дуучин ч биш. тоглолт болгоныг нь үзэж байгаа.үнэн сэтгэлтэй дуучин ш дээ. тоглолтыг нь хичнээн үзсэн ч уйдахааргүй тоглолт хийдэг. сайхан дуучин ганц Жавлан л байна. олон хүн санал нийлнэ дээ.
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • зочин
    яг үнэн. хүүхдээ арганд суулгаад нүүдэг байсныг мэддэггүй юм байлгүй дээ. уг нь зөв юм бичсэн ч гэсэн Хар хархан харцны клипийг шүүмжлэхдээ жаахан судалгаа дутаж дээ.хонины толгой бүтэнээр битүү чанаж шөл уудаг гэдэг ч үнэн
    2014 оны 09 сарын 15
  • зочин
    үнэн юмбичсэн байна шүү. жаахан хяналт цензур баймаар л байгаа шүү.
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Za
    Iim niitlel bichleh bolson, dumpuu ymnuudiin duug sonsoh hun hovor hovor.
    2014 оны 09 сарын 14 | Хариулах
  • zochin
    iim medee beltgesend bayrlalaaa ydaj iim medee medeelel xaraa ubnshij suumaarsandaa xvmvvs mine svvliinved utgaa aldaad bna shvv
    2014 оны 09 сарын 14 | Хариулах
  • зочингоосүрэнхорлоо
    ардын хувцасаа хүртэл тамлачих юм аа-тэр шанага шиг малгай өмсчихсөн нөхрийг хар даа
    2014 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин
    тэнэгүүд
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин
    unen unen
    2014 оны 09 сарын 12
  • Зочин
    urlagiin möhöl klipend nucgen toglono gedeg baij bolohgui zuil clip gargaad shalgadag gazar baidagui yumuu
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин
    ene chin urlagiin möhöl
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин
    yanaa ter bögsöö gargaad arai doronjilson klip bainaa
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • hahaha
    usan teneg mal
    2014 оны 09 сарын 12
  • 22343
    Нүдний булай шүдний чигчлүүрүүдийг сонсдог хүн одоо байхгүй болсон
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • ЁС ЗАНШИЛ
    ХАР ХАРХАН ХАРЦАНД ХЭЛЭХ ҮГ БАЙХГҮЙ ШҮҮ НҮҮХДЭЭ ХҮҮХДЭЭ АРГАНД СУУЛГААД ТЭМЭЭНД ТЭГНЭЭД ЯВДАГ ЮМ, ХОНИНЫ ТОЛГОЙ БҮХЭЛ БҮТНЭЭР НЬ ЧАНАЖ ШӨЛ УУДАГ ЮМ, МЭДЭХГҮЙ БАЙЖ БИТГИЙ МЭДЭМХИЙР БИ 80 ГАРСАН ЭЭЖТЭЙ ХҮН ЭНЭ БҮХНИЙГ ЧИНЬ АСУУЛАА МОНГОЛ ХҮН БҮР МЭДНЭЭ
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
    • зочин
      яг үнэн. хүүхдээ арганд суулгаад нүүдэг байсныг мэддэггүй юм байлгүй дээ. уг нь зөв юм бичсэн ч гэсэн Хар хархан харцны клипийг шүүмжлэхдээ жаахан судалгаа дутаж дээ.хонины толгой бүтэнээр битүү чанаж шөл уудаг гэдэг ч үнэн
      2014 оны 09 сарын 15
    • Зочин
      unen unen
      2014 оны 09 сарын 12
    • hahaha
      usan teneg mal
      2014 оны 09 сарын 12
  • Зочин
    Дэнж хотойтол бөх барилддаг гэдэг болохоос биш дэнж хотойтол хүн төрдөггүй юм. ene heseg bol bish ee, hiisvereer bol boh ch gesen denj hotoilgoj barilddaggui, er ni hun torno gedeg hamgiin aguu zuil, denj hotoitol boh barildana geheer iluutei hun torno gevel iluu onovchtoi, deerh bichver shuumjlel shig yumiig huuhed toruuleegui hun bichsen bn
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • nuur buddag surgalt
    nuur yaj buddag surgalt bdg sh de ali divangariin ongo alaglulan nudee buddag ue ongorson sh de. tormandah genuu tuunii ehner yag chotgor shig haragdaj bn ugiin chotgor tsaraitai yumuu tumen olzii gj tsarai muutai hodoonii haltar bas bnaa yag emee emee
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • heleh ug alga
    yadaj javkhlan shig setgej duulj chadahgui yumaa gehed huvtsasa zov uguugaad omschihmoor yum uneheer heleh ug alga. urlag uran saikhan gj iim bdgui l bh. nutsgelen gedeg chin tsaanaa utga uchirt tusgai urlag yum shuu deee tarhinii dutagdalt duuchid hochtoi duuchidaa
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • аяа
    Цаадуулын чинь тархинд тааруулж хийж байгаан, Урлаг сөнөж байна дөө
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Дандаа хөдөөний хөөсөн мантуунууд , сумандаа дуулвал таарна
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • зочин
    туйлын бүр туйлын үнэн
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин
    yooy yamar teneg yum be, oorsdooso ichdegguin bhda, erguu, bolovsrolgui yumnud
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • unshigch
    yo arai dendnee. urlaga gej eniig helehgui bailgui de. . Ter Uuriintuya gedeg duuchin yamar ichdeggui um be, yadaj bhad avs shig jighen bann-d bagtaj yadsan buduun huuhen, ulaim tcaim bugsuu haruulaad bhdaa yahav de. . .
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • zochin
    uneheer unen helsen bn neeree l arai dendeed bga yumaa
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Мэдээгээ олигтой бэлдэж чадахгүй байж хачин хачин юм бичих юмдаа танай тэг сайт шиг бузар аргаар мөнгө олохгүй наад хүмүүсчин үнэн цагаан замаар ард түмнээ баясгаж мөнгө олдын!!!!!
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025