Олон улсын үзэсгэлэн зохиогдоно

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар түншлэл-2014” олон улсын үзэсгэлэн энэ сарын 11-15-ны өдрүүдэд болох гэж байна. Үзэсгэлэнг экспортын болон экспортлох боломжтой үйлдвэрлэгч болон зах зээлийн эрэлт хэрэгцээг хангагч бүх шатны, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, хамтран ажилладаг нийт байгууллагын хүрээнд зохиох аж. Энэ удаагийн үзэсгэлэнд урьдчилсан байдлаар Малайз, Япон, Тайваниас 40 гаруй аж ахуйн нэгж Монголын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахаас гадна бизнесийн түнш хайх зорилгоор оролцохоор бүртгүүлжээ. Уг үзэсгэлэн худалдааны зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулж, шинэ дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм байна. Өнгөрсөн жил зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл-2013” үзэсгэлэнд АНУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, ОХУ, Польш, Сингапур, Тайвань, Япон зэрэг 50 гаруй орноос гадна дотоодын 90 гаруй аж ахуйн нэгж байгууллага бизнес  эрхлэгчид орлцож байжээ.

Л.Номио

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025