“Best & Best Hits” роп попынхон

Монголын роп попын салбарт өөрсдийн байр суурь, орон зайгаа хэдийнээ тогтоосон роп попын акулууд гэж нэрлэгддэг хамтлаг, дуучид “Best & Best Hits” нэртэй тоглолтонд  нэгдэх гэж байна. Энэ сарын 20-нд Төв цэнгэлдэхэд ганцхан удаа тоглох тэдний тоглолтыг үзэгчид тэсэн ядан хүлээж байна. Дашрамд дуулгахад тасалбар нь 30 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

Үзэгч сонсогчдын зүрх сэтгэлийг дуу хөгжмөөр эзэмдсэн “Чингис хаан”, “Харанга”, “Хурд”, “Никитон”, “Камертон”, “Номин талст”,  Зууны манлай, поп хатагтай Б.Сарантуяа, Т.Ариунаа, нар оролцоно. Тоглолтын үеэр сэтгэлд хоногшсон хамгийн шилдэг дуунуудыг хүргэхээр уран бүтээлчид бэлтгэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025