
Загвар өмсөгч А.Чингүүн “Их засаг их сургуулийн” захирал Д.Ням-Осорын хайртай охин Н.Ундрал бүсгүйтэй хуримласныг бид мэдээлсэн. Тэгвэл тэдний хуримын фото сурвалжлагыг та бүхэнд үргэлжлүүлэн хүргэж байна.

Хуримын ордноос хөдөлсөн тэдний маршрут хаш цагаан хөлгөөр Чингисийн талбай, хотын тансаг зэрэглэлд ордог “Маршал таун” руу чиглэсэн.

Хаалгаар оронгуут хоёр талаар эгнүүлэн байршуулсан хосуудын зураг ирсэн зочдын нүдэнд шууд тусч, сюрприз болж байсан. Орсон гарсан хэн болгоны нүдийг нэг хужирлаад авах шиг.

Сүйт залуугийн талаас голдуу загвар өмсөгчид, найз нөхөд, гэр бүлийнхэн ирж харагдсан бол бүсгүйн талаас хамгийн хүндтэй зочин охины эмээ, эцэг эх хамаатан садан нь голдуу уригджээ.

Залуу хосуудын хайрыг илтгэх мэт дандаа хайрын дуучид уригдсан байсан нь бас нэгэн онцлог болжээ. Дуучин Б.Мөнхбат, Ц.Үүрцайх, дуучин А.Түмэн-Өлзий гээд залуу дуучид уригдсан.

Хоёр хосын хөргийг уран зургаар зуруулж жаазалсан нь хамгийн сонгодог бэлэг байсан юм.

Хуримынхаа маргааш хосууд бал сарын аялалд биш сурахаар одоцгоосон. Оюунлаг, элит гэр бүлийн охин Н.Ундрал сүйт залуутайгаа тархиа цэнэглэж, оюунлаг гэр бүлийн тоог нэгээр нэмэхийг зорьсон бололтой. Бүсгүй хүний хатан ухаан гэж. Шинэхэн сүйт бүсгүйчүүд түүнээс суралцмаар л юм байна.


























Сурвалжилсан Г.Бөртэ, П.Урнаа
Сэтгэгдэл (3)