Н. Наранбаатарын ”Сүүлчийн шөнө”

“Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Тэнгэрийн хүү”, “Шөнө амталсан нулимс”, “Парисын дарь эхийн сүм”, “Бооцоо”, “Танихгүй эмэгтэй захидал”, “Нүцгэн дурлал” зэрэг уран бүтээлүүдэд найруулагчаар ажиллаж байсан Төрийн соёрхолт, УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар удаах уран бүтээлээ толилуулах гэж байна.

Тэрээр Яруу найрагч Ш.Гүрбазарын зохиолоор хийсэн “Сүүлчийн шөнө” уран сайхны киноныхоо нээлтийг тун удахгүй хийх гэнэ. Тус кинонд хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулсан бөгөөд Ц.Төмөрбаатар, Н.Батцэцэг, СТА О.Оюун, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, мөн УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, Б.Баярмаа, залуу жүжигчин Б.Билэгжаргал, Ж.Мөнгөнсүх, О.Дөлгөөн зэрэг уран бүтээлчид тогложээ.  

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Zochin
    Bas l Bold-Erdene uu!!! Bolimoor yum daa, naizan dundaa geed bainga l Bold-Erdeniig togluulad bval Naranbaatariig uzegchid unelehee bolino doo.
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025