Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Miss Mongolia 2014” тэмцээн удахгүй болох гэж байна.
Тус тэмцээнд өөртөө итгэлтэй, өөрийгөө сорихыг хүссэн бүх хүн орох боломжтой бөгөөд харин зохион байгуулагчдын зүгээс гэрлээгүй, хүүхэдгүй, 18-25 насны, 165 см-ээс дээш өндөр, биеийн тэгш хөгжилтэй, гадаад хэлний анхан шатны мэдлэгтэй, урлагийн авъяастай байх зэрэг шаардлагуудыг тавьжээ.
Уг тэмцээнд оролцохыг хүсэгчид эцэг эхээсээ юун түрүүнд зөвшөөрөл авсан байх ба зөвшөөрсөн тохиолдолд бүртгүүлэх эрхтэй болох гэнэ. Бүртгэл энэ сарын 12-нд дуусах бөгөөд бүртгэлийн хураамж 20 мянган төгрөг юм байна.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна