Скандал: Топ модель Э.Одгэрэл

Скандал булан топ модель Э.Одгэрэлийг онцоллоо. “Гранд” сэтгүүлийн уншигчдын тэсэн ядан хүлээдэг булангийн нэг “Гранд амьдрал”-д түүний хөрөг нийтлэл гарч байсан юм. Он цаг улирах тусам үнэ цэнээ алдахгүй бриллиант мэт гялалзаж эрхэмсэг оршиж буйн хатагтайн амьдрал, замнал ийм буюу.

Од шүүрсэн онцгой амьдралын түүх

“Гранд амьдрал” булангийн энэ удаагийн зочноор топ модель Э.Одгэрэл уригдлаа. Амьдрал гэдэг гайхамшигтай баян, түүний эзэн нь, залуурдагч нь хүн өөрөө байдгийн хамгийн тод жишээ бол энэ бүсгүйнх гэж болно. Түүнийх шиг амьдралын намтар түүх төдий л элбэг байдаггүй. Эгэл жирийн гэр хороололд төрж өсөөд, угаагчаас топ модель, нэр алдартай, үнэ хүндтэй гоо үзэсгэлэнгийн билэг тэмдэг болсон мөнхийн залуу хатагтайн од шүүрсэн хувь тавилан, онцгой амьдралын хэв маягаар хэсэг аялцгаая.

Э.Одгэрэл микрт бага насаа өнгөрүүлсэн, 7 хүүхэдтэй өнөр бүлийн отгон охин. Багадаа бүжиглэх дуртай, хичээлдээ явах дургүй охин байснаа нэгэнтээ дурссан удаатай. Дунд сургуулиа дүүргэчихээд тухайн үеийнхний нийтлэг жишгээр ажилчин ангийн эгнээнд тэр шилжив. Ер нь ажиглахад алтан үеийн мисс, загвар өмсөгчдийн ихэнх нь ажилчны эгнээнээс алдрын оргил өөд алхсан байдаг.

Хавдар судлалын эмнэлэгт угаагчаар ажиллаж ажил амьдралын гараагаа эхлүүлсэн ирээдүйн топ модель хорьтойдоо үсчин гоо засалчдын тэмцээнд манеканаар уригдсан нь нэр алдар, амжилт карьерынх нь эхлэл байсныг залуу бүсгүй яахин мэдэх билээ. Түүнийг нүүрээ будуулаад зогсож байхад Монголын загварын загалмайлсан эцэг гэгддэг Б.Түвшин агсан олж харан, Шилмэл загварын ордонд хүрч ирж уулзах урилга өгөв.

Хэд хоногийн дараа болзсон газраа очсоноор Э.Одгэрэл эргэлт буцалтгүй загвар хэмээх их айлд хөл тавьсан түүхтэй. Удаа ч үгүй “Монголын сайхан бүсгүй-90” буюу сайхан бүсгүй шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээн зохиогдож, захирал Б.Дунгаамаа хатагтайн шахалт, “тушаал”-аар тэрээр оролцож, дэд байр эзлэв.

Миссийн мөнгөн эрдэнийн титэм зүүж байхдаа Э.Одгэрэл хэдийнэ хадамд гарсан байв. Түүний нөхөр, хайртай ганц охиных нь аав Монголын анхны сэтгэл судлаач Санжжав агсаны хүү С.Энхболд хэмээх эрхэм байв. Байв гэсний учир нь тэрээр золгүй явдлын улмаас амиа алдаж, тэнгэрт хальсан билээ.

Э.Одгэрэл хатагтайг загварын карьер хөөж, нэр алдар нь мандаж эхэлсэн цагаас хосуудын дунд том зөрчил үүсч, улмаар хамтын амьдралдаа цэг тавихад хүрсэн гэдэг. Арга ч үгүй биз ээ, царай зүс, бие хаа гоо үзэсгэлэнт гэргийг нь хоргоох харчуудын харц, орой үдшийн цагаар ихэвчлэн ажиллах хөнгөн хийсвэр гэргийнх нь ажлын онцлог сэхээтэн гэр бүлд төрж өссөн сэтгэл судлаач эрд таалагдаагүй нь лав.

Гэргийгээсээ салахдаа охиноо өөр дээрээ авч үлдсэн ноён С.Энхболд ганц охиноо чам шиг хүн болгохгүй хэмээн омогдож байсан гэдэг. Гэвч дунд сургуульд орсныхоо дараа охин нь ээж дээрээ хүмүүжих болсон бөгөөд өдгөө хойно их сургуульд суралцаж байгаа.

Топ моделийн талийгч нөхрийн тухайд охиныхоо ээжээс салсанаас хойш дахин амьдрал зохиогоогүй бөгөөд эцгийнхээ үлдээсэн Монголын анхны сэтгэлзүйн дээд сургууль болох “Оргил”-ыг нэг хэсэг удирдаж байгаад сургууль нь хаагдаж, өөрөө дунд сургуульд багшаар ажиллах болсон. Амьдралынхаа сүүлийн жилүүдийг бор дарсанд дурлаж, тун ч гундуухан өнгөрүүлсэн ноён С.Энхболд угсаа гарал сайтай, хөрөнгө мөнгөөр ч дутагдах юмгүй өссөн гэдэг.

Харамсалтай нь ганц бие эр хүний амьдрал гэрэл гэгээтэй зүйлээр хомсхон байдгийн жишээ болж идэр залуухан насандаа энэ ертөнцөөс буцсан нь харамсалтай. Тэрээр топ моделиос насны хувьд нэлээн ах байсан бөгөөд охиныхоо ээжтэй 10 жил хамт амьдарсан. Хуримаа хоёрхон өдрийн дотор бэлдэж, хуримын өмсгөлөө хүнээс зээлж авч өмсөж байсан гээд тэдний хамтын амьдралын залуу, гэгээн, гуниггүй дурсамжууд олон.    

Загвараас өөр сонголт хийхийг хэд хэдэн удаа сануулсан нөхрийнхөө шаардлагыг хүлээж авахгүйгээр зөвхөн өөрийнхөөрөө сонголт хийж, хувь заяагаа өөрөө залуурдсан хатагтай Э.Одгэрэл төдий олон зүйлийг золиослон байж эдүгээгийн амжилт, амьдралын түүхээ бичсэн нь гашуун үнэн юм.

Амьдрал, цаг хугацаа хэмээх байгалийн хатуу хуулийг хүртэл сөрж чадсан энэ хүчирхэг эмэгтэй элдвийн хэл амыг үл хайхран тэргүүн гэдгэр, үзэсгэлэн төгөлдөр амьдарч явна. Энэ зөвхөн Э.Одгэрэлийн л туулж чадах амьдрал юм.

Охиныхоо ааваас хойш мөн л хамтын амьдрал зохиогоогүй түүнийг АПУ-гийн Л.Батжав ноёнтноос авахуулаад олны танил олон эрчүүдтэй нэр холбон бичдэг ч тэр хариулт өгч байсангүй. Магадгүй нэгэн цагт тэр өөрийнхөө туулсан амьдралаар ном бичвэл бестселлэр болох биз ээ.

Ингээд олныг үл нуршин 20 жилийн өмнө буюу 1991 онд дэд миссийн титэм зүүснийх нь дараа сэтгүүлч С.Цэрэндоржийн бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

ХАЙРЛАЖ ЯВААРАЙ

Долдугаар сарын наран доорхи Хятад орон яг л жигнүүр дотор орчихвол ийм байх болов уу гэж бодмоор доо. Сайхны хувьд ярих юмгүй. Хүүхнүүд нь нүдэнд дулаахан, булбарай гэмээр юм уу даа. Нэг л өвөрмөц гэж Одгэрэл ярина.

-За, хятад   бүсгүйчүүдийн талаар ийм сэтгэгдэл төржээ. Харин өнгөрсөн жил өөрийг тань Болгар улсад болсон гоо засалчдын олон улсын тэмцээнд оролцсон тухай сонссон. Тэндэхийн хүүхнүүд манай ази бүсгүйчүүдтэй харьцуулбал нэг сонин дүр зураг тодрох юм биш биз дээ. 


-Тэмцээнийхээ хувь заяаны төлөө санаа зовоод зав муутайхан байсан. Гэхдээ хүмүүсийг анзаарч явсан. Тэднийг бидэнтэй зүйрлэвэл галтай, хөгжилтэй, сэргэлэн хүмүүс юм шиг санагдсан. Хүн болгон адилгүй ч бид чинь жаахан бүрэгдүү улс юм даа.

Одгэрэл бид 2 ийнхүү ярилцаж зогсоно. Нэлээн эртний бололтой алчуур зангидсан хүүхний зурагтай хуучин хийцийн том ваар бидний яриаг сонсох шиг ч эсвэл яриаг маань өөртөө бичиж авч байх шиг санагдана.


-Бид жаахан бүрэгдүү улс гэж чи сая ярилаа. Энэ маань ер нь ямархуу зан гэж чи боддог вэ?


-Нэг их дэмжмээр зан биш. Монгол хүний цэвэр ичимтгий зан энэ хоёрт зааг ялгаа бий.


-Сэтгүүлчийн хувьд гоо бүсгүйн тэмцээнд оролцсон охид та нарыг бүрэг зангийн зааг шугамыг давж гарсан зоригтой шийдэмгий ч гэмээр улс гэж боддог?


За яахав, тийм л байх даа. Тэхдээ тэмцээнд оролцсоны дараа бүр сүүлд нь бодож байхад энэ тэмцээнд орсондоо яагаад юм ч юм нэг их бахархах сэтгэл надад л лав төрдөггүй. Тэмцээний өдрүүдэд хүндхэн байсан. Одоо ч ялгаагүй. Өмнөхөөс өөр бэрхшээл тулгарах боллоо. Гудамжинд зүгээр нэг явахад хэцүү. Сахилгагүй залуучууд хоргооно. Бас үг хэлээр шоглоно. Хүмүүсийн сониуч харц байнга чиглээд байх нь төвөгтэй юм шиг байдаг даа.


-Тэмцээнд оролцох үедээ ихэвчлэн юун тухай бодож байна даа?


-Урьд нь “Гоёл” тэмцээнд хувцас өмсөж оролцохдоо гоо сайхны хүмүүжлийн нэгэн зүйл хувцаслахын урлагийг сурталчилж байсан. Одоо эмэгтэй хүний гуа сайхан намба төрх, уян налархайн эрдмийг үзүүлнэ. Өөр лүү минь хүмүүс харна гэж бодоход хэцүү байсан. Үзэгчдийн зарим хэсэг таалагдахгүй хүнээ тайзан дээр гарч ирэхэд хашгиралдаж, үг хэлээр доромжлох нь сонсогдож байв.

Залуу нөхөд маань яагаад ингэж байна аа. Чамд таалагдахгүй байж болно. Өөр нэгэнд таалагдана гэж бодож яагаад болохгүй байна. Түүнд орвол яагаад эд нар хүмүүсийн олонхийн анхаарлыг татаад байгаа юм бол, нууц нь юунд байна вэ гэж хардаг болоосой. Хүүхнүүдээ хайрлаж, хүндэлж яваасай гэж ихэвчлэн боддог байсан даа.


-Тэхдээ хүн бүр тийм байгаагүй биз дээ?


-Тийм ээ. Үзэгчид түрүүлээсэй гэсэн хүнээ тусалж дэмжиж байсан. Надаас морины явдлыг нэрлэнэ үү гэж шүүгчид асуусан. Би давхих, жороолох гээд морины цөөхөн явдал мэддэгээ хэлж эхлэхэд ойрхон байсан хүмүүс ергүүлэх гэх зэргээр нэмж байлаа. Нэг ёсондоо дэмжигчид бидэнтэй хамт тэмцээнд оролцсон гэж болно доо.

Одгэрэл надад аливаа зүйлийг сэтгэлийн гүндээ их баясалгадаг ул суурьтай хүн шиг санагдсан. Хүмүүсийн нүдэнд өртчихгүй юмсан, илүү харагдчихгүй юмсан гэж боддог доо...уйтгартай юм ярьчихав уу даа гэсэн үгэнд нь хүртэл түүний тэр бодол шингэжээ гэмээр санагдана. Айлын долоон хүүхдийн отгон нь гээд бодоход эрх танхил, дэгдэж дэрвэсэн бүсгүй байж болмоор. Гэвч амьдрал түүнд хайр энэрэлийг ч, хатуу хэцүүг ч аль алиныг нь өгчээ. Ааваа гэж хэлж ядан байсан хоёрхон насандаа эцгээсээ өнчрөн үлдэж, хэдэн жилийн өмнө хайрт ээж нь ертөнцийн мөнх бусыг үзжээ. Тэр ах, эгч нартайгаа сайхан л байдаг, тэмцээнд оролцох уу гэж ахаасаа л асуусан гэж ярина. Энэ үгэнд нь далдын нэгэн гуниг уйтгар шингэсэн мэт санагдана.

-Нөхрийнхөө тухай ярьж өгөхгүй юу?


-Нөхрийг маань Энхболд гэдэг юм. Эвлэлийн гүйцэтгэх хороонд ажилладаг. Сэтгэл судлаачийн мэргэжилтэй. Бид хоёр гурван жилийн өмнө танилцсан.


-Амьдрал ямархуу байна даа?


-Ээжээс үлдэж ирсэн байр бий. Одоохондоо тусдаа гараагүй байна. Ер нь цаашдаа илүү ч үгүй, дутуу ч үгүй бусад хүмүүс шиг л амьдрахыг хичээнэ.


-Тэмцээнд оролцоход чинь нөлөөлсөн хүн бий юу?


-Манай загвар зохион бүтээх товчооныхон “”Залуу нас үүрдийн биш, залуу яваа цагтаа ороод үз” гэж хэлсэн. Үнэхээр ч тийм л санагдсан.

Бид хоёр ийнхүү ярилцсан. Тэр одоо Үндэсний дизайны төвд зохицуулагчаар ажиллаж байна. Энэ талаараа мэргэжихийг бодно. Цэцгийн дизайн гэж байдаг, түүгээр ажиллахсан гэж бодох юм гэж тэр өгүүлсэн. Түүний хүсэл мөрөөдөл биелэх буй за. Өөрөө ч тэр хагдаршгүй мөнх цэцэг шиг хүн олныхоо сэтгэлийн гүнд үргэлж бадран дэлгэрч, аз жаргал баяр, баясгалан түгээж явах болтугай.

С.Цэрэндорж, “Есөн гоо бүсгүй” номноос хэсэгчлэн авав.  

Бэлтгэсэн М.Саян

“Гранд” сэтгүүл №16

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (70)

  • alica
    Хамгийн сайхан нинжин сэтгэлтэй хүн. Emegtei huni bileg temdeg, baigalin esreg сөрж chadaj bga, Tsorin gants daishin busgui, xuni noxor bulaaj huuhed onshrulegui, xen 1.g zalilj mongo luibardaj ylsad xoxirol uchruulagui, xenich bish oorinxo zamaar ybj bga jiriin 1 busgui.
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
  • Boldbaatar
    ene ail ger uimuulle geed bga humuus yamar sonin yum be oorsdoos n neg goi huuhen garaad irheer l yanhan ail ger uimuuleed gechihiin ter goridood uheh geed bgaa durak nohruudee hyamagadaach ! oorsdoo archaagui avgai chuul bolood ter nohruud n zugtaagaad bga biz dee haltar avgai nar min
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • иргэн
    Яг юу хийдэг нь тодорхой бус сайхан биеэр л хөнгөн амьдралаар л хорвоог барсан байх гэж санадаг юм уул нь хүмүүнлэгийн үйлсд ч юм уу жаахан энэ зовж байгаа хүүхэд хөгшчүүдэд тус болвол нэр төр нь арай л гайгүй байх бол уу маяг моод үзүүлсэн ярьж ч чадахгүй юм билээ боловсрол нь тийм бичээчээс дээр гараагүй юм бол бас аргагүй биз дээ
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • zochin
    tand ataarhsan buduun abgai nar muulj baigaa vum bitgii too eruul enh az jargal husie
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
  • zochin
    ene nadsndaa iim saihan haragdana gedeg uneheer gaihamshigtai
    2015 оны 01 сарын 19 | Хариулах
  • Boljimor
    Temeeenii hugshin saltaa ya yasan ch sunaj duusdag um bde odoo achigaa haraad tsaiga chanah tsag bosuu
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • jak
    mundag heleh ch ug alga.asraghaaraa uldej boloh lbsn.ulger jisheee awah l heregtai.
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • zochin
    iimerhuu hiisen buteesen gaviyagui ail ger uimuulsen mungunii hachig bolson amidraltai huuhnuudiig zurtalchilahaa boliochee. zarin neg teneg yanhan huuhnuud ni duuriagaad ail ger uimuuleed mungu shinshleed yavaad bna sh dee. ter unen yanhan shinjtei MARTA buyu Sukhbaatariin NAranbileg gegch bna. aimshgiin uivaagui yanhan huuhen. Neg muu mungutei met hulih eriin hoinoos huutsulduud uivaagui zan gargasaar ger bul salgasan . ter ni ch gej taarsan nastan baidag yum .
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Irgen
    Tand ataarhan avgainar nar taniig myyldag baih shvv tanii zyrgiig bi tsyglyyldag tand hairtai shvv
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Ner
    ail ger uimuulsen zavhai avgai uuriiguu huleen zuvshuursun bolohoor l yamar ch tailbar hiij chaddaggui bh daa. yantsaglaj yaridag mayagtai avgai
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Сайхан эмэгтэйв Аз жаргал эрүүл энхийг хүсье
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин
    hahah yostoi l mungu oloh gesen erchuudiin zevseg baih daaa
    2014 оны 10 сарын 21
  • Зочин
    yu ni saihan gadnaasaa saihna yu hiij uteesen yum. yamar orlogoor yaj hudulmurluj olson orlogoor amidardag ni l oi gutmaar
    2014 оны 10 сарын 21
  • Зочин
    tiim shuu. Yanhan turhtei MARTA gegch hiisen buteesen yumgui huuhen baina. huuhdiin nulimsaar hoollogch. terentei nuhtsugch bas uiliin uree edleed udahgui muugaa uzeh biz. yanhan ni ger buleeree talhnii mungunii hoinoos uhegchid.
    2014 оны 10 сарын 21
  • Зочин
    ene door bichsen bas l neg iimerhuu argaar talh olj iddeg yanhan bna daa. ger bul er nuhur ur huuhdee archildag emegteichuud ta nar shig yanhan turh mes zaslaar olood garaa humhiad suuj baidaggui yu. uuruu boov huhuj umhiirsun amaa ugaa. teneg yanhan
    2014 оны 10 сарын 21
  • zochin
    uneheer tiim shuu. odoo ch niigemd humuus bas uursduu bodoj dugnedeg bolson shuu. iimerhuu ger bul ur huuhed bulingartuulsan, umh talhnii mungu uuriin hucheer olood idchihej chadahgui er anguuchilsan yanhan huuhnuudiig unen boditoor dugnej bich. zahialgaar ni magtan duulah gej oroldohoo bolij uz.
    2014 оны 10 сарын 21
  • Зочин
    enenii yaj amidralaa zalguuldag ni todrohoi baina sh dee. ail ger uimuulj mungutei erchuudiin devsger bolj l yavaa sh dee. yugaaraa giiguulj yugaa buteesen yum bee. baliar yanhan
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин
    IIMERHUU HIISEN BUTEESEN NI todorhoi bish niigemd buruu ulger durail uzuuldeg yanhnuudiig zuv dugnej bicheechee. . URLAGIIN NEriig barin TSARAI zusee eldveer yanzluulchihaad. GER BUL uimuulen HUUHDiin nulimsaar hoolloh gej ulairsan Mungutei gesen erchuudiig ANGuuchlagchid olon baina. Gevch Zorilgo ni todorhoi bolood Nuguu gar ni mungugui bolohoor uiliin uree edeltsgeene. Duuchin MARTA 99101834 gegch hiisen buteesen uran buteel ajil uilsgui yanhan huuhen odoo huuhdiin nulimsaar hoolloj yavaa. Etseg ekh egch duu ni bas talhnii mungu olchih geed nugel uildehed ni demjleg uzuuldeg yum bilee. Terentei nuhtsugch bas uiliin uree edleh biz.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • mongolia
    hun muulj baigaa humuusiin commentuud dandaa ug usgiin aldaatai bolovsrol nimgen humuus bainaa da.zailuul.odiin nasnii hun ene zeregtei biye avch yavna gedeg mash ih tevcheer,hodolmor,uuniig l humuus martah yum daa.sportoor hicheelledeg gedgiig eroosoo bichihgui yum.
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
  • baagii
    Super bitch
    2014 оны 10 сарын 14 | Хариулах
  • Zochin.
    Uuriigee sain turduud,mungu baihad enees iluu bolno shuu dee.Odgerelin hamar joronhii tsarainii helber nn Laos,Kanboj,Bitnamin,Filifen-tei ich adialhan imerhuu hamartai huuhnuud nag,nag geedel ju jariaad baigaan medeggehgui onzgui huuhnuudtei mash adialhan shuu.Jor nn tsewer Xlax baij chadah uu???!!!
    2014 оны 10 сарын 10
  • зочин
    Хийх юмгүй, зөвхөн өөрийгөө арчлаад, хагалгаа хийлгэж, арьсаа татуулж, 7 настай хүүхэд шиг сэтгэдэг байхад эмэгтэй хүн иймэрхүү болдог л гэнэ шүү.
    2014 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Ммм
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Энэ бусгуйд бусдад байдаггуй овормоц онцгой шинж чанарууд байдаг. Туунд нь л хумуус оориин эрхгуй татагддаг байх.Загвар омсогчид алхаад гарч ирэхэд аргагуй л цойлношдээ.Алхаа харц биеиин харьцаа.. Ооршуу
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • zochin
    монголд зөндөө сайхан хүүхнүүд байнаа ээд нарын эухай гаргахыг хүсэж бна
    2014 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin
    монголд зөндөө сайхан хүүхнүүд байнаа ээд нарын эухай гаргахыг хүсэж бна
    2014 оны 09 сарын 07 | Хариулах
  • уншигч
    миний бодлоор гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиосолсон эмэгтэйчүүд аугаа байх гэж бодохий. гэтэл одгэрэл өөрийнхөө зорилгын төлөө гэр бүлээ золиолсолсон байтал энэ хүнийг агуу энэ тэр гээд бичээд байхий. зөвхөн өөрийгөө бодож амьдарвал хэн ч зоригодоо хүрнэ ш дээ.
    2014 оны 09 сарын 07 | Хариулах
    • zochin
      uneheer tiim shuu. odoo ch niigemd humuus bas uursduu bodoj dugnedeg bolson shuu. iimerhuu ger bul ur huuhed bulingartuulsan, umh talhnii mungu uuriin hucheer olood idchihej chadahgui er anguuchilsan yanhan huuhnuudiig unen boditoor dugnej bich. zahialgaar ni magtan duulah gej oroldohoo bolij uz.
      2014 оны 10 сарын 21
  • Зочин
    Michidmaa olon hvvhed gargasan bolhoor arai l ondoi haragdaj bna.eh hvn vree huhvvlj noir bagatai honoj hani vrsvvdde sanaa zowdogiin ilrel yalgaa haragdaj bna ene 2 saihani bvsgvichvvdiin yalgaa
    2014 оны 09 сарын 07
  • kkk
    Yu gd soliorood bgaam be.olon erd genvv kk
    2014 оны 09 сарын 07
  • Zochin
    Saihan busgui
    2014 оны 09 сарын 07 | Хариулах
  • So him
    Saipan busgui shu de
    2014 оны 09 сарын 07 | Хариулах
  • So chin
    Saipan bus guy shu de yah greed bdag yum be bitgii ataarhalda Im bail chadahgui de bid nar
    2014 оны 09 сарын 07 | Хариулах
  • zaya
    ee tsaana n dandaa MICHIDMAA . ali n menejer ym be Odgereluu esbel
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • зочин
    хөөрхий хөл гар арьс нь жаахан эвгүй дээ .
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Сайхан шүү
    Эмэгтэй хүн болгон ийм эрхэмсэг сайхан байдаг бол... Би лав яаж ч хичээгээд Одгэрэл шиг байж чадахгүй.Биеэ ингэж гоё авч явна гэдэг чинь бас л бахархал шүү.Яаж амьдардаг нь хамаагүй зөвхөн яаж гоё явж чадаж байна гэдэг нь чухал.Тиймдээ л жүжигчдээс илүү кинонд тоглох урилга аваад байгаа биздээ.Одгэрэлийн тоглоод байгаа дүрд тоглочих жүжигчид байхгүйдээ биш.Энэ эмэгтэй л тоглож байж утга нь гарах гээд байгаа учраас.Эмэгтэй хүний төгс байдал гэдэг чинь энэ.
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • ЗОЧИН
    СЭТГЭЛ ТАТАМ БҮСГҮЙ Ш ДЭЭ
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Вьетнам төрх сайхан болсон юм байх даа... Биеээ үнэлэгчийг хойч үейнхэнд сурталчлахаа больмоор юм
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Наад эмээгээ одоо тайван байлга! Яасан ч уйддаггүй улсууд вэ?...
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Одгэрэлийг Цогзолмаа гуайтай зүйрлэж арай ч болохгүй шүү ... Тэр ч арай дэндэнээ... Веьтнам хамартай жирийн л хүүхэн шүү дээ Манай монголд үүнээс ч сайхан хүүхнүүд олон шүү дээ...
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин
    ataarhuu geriiin avgai, yadaj gedesnii tatalt hiij harvingaa bagasga omhii amaa ugaa tegeed Odgereliig shuumjil
    2014 оны 09 сарын 06
  • sarasa
    saihan emegtei shyy gants bie baij hyntei holbogdoj neree gytaagggyi getel nuhurtei ymnyyd olon hyntei vbaldaad barigdaad buun um bolj er n yhaantai hudulnurch daichin emegtei um aa ene hynd doy saihanig haramgyi ugjee zub amidrsan bolhoor byrhan harj yzej baigaa baih aa amjilt
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин
    мичидмаа үнэхээр сайхан эмэгтэй. одгэрэлээс илүү сайхан
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • anna
    yu ch hiihgui bie tordood ajilgui gertee suval buh l emegtei iim baij chadna shuu dee tomchuudad bie uneleed olj ajilgui bgaa huniig zaluu humuust ingej surtchilah heregui bolov uu
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
    • Зочин
      ene door bichsen bas l neg iimerhuu argaar talh olj iddeg yanhan bna daa. ger bul er nuhur ur huuhdee archildag emegteichuud ta nar shig yanhan turh mes zaslaar olood garaa humhiad suuj baidaggui yu. uuruu boov huhuj umhiirsun amaa ugaa. teneg yanhan
      2014 оны 10 сарын 21
    • Зочин
      ataarhuu geriiin avgai, yadaj gedesnii tatalt hiij harvingaa bagasga omhii amaa ugaa tegeed Odgereliig shuumjil
      2014 оны 09 сарын 06
  • Зочин
    Saihan emegtei shuu. Hundelj yavdag
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • зочин
    монголын бүх эмэгтэйчүүдэд аз жаргалтай инээж явахыг хүсье.одгэрэл бол сэтгэлийн хаттай эмэгтэй.харин эмэгтэй хүн зоддог эрчүүд нас нь явхаар арай гайгүй болж байгаа сураг байсан шүү.залуудаа бол эхнэрээ насаар нь уйлуулсандаа
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • naran
    Michidmaag nohor n zoddog geseen. Ter byyhel ooroo hyyhnyydtei zugaalchihaad ehneree bainga daramlaj doromjilj baihiig n hoolnii gazar hamt baij harsan hyn n helj baisan shyy. Yneheer hargis nohortoi hyn dee. Tiim baidliig nuuj ene zeregtei yvna gedeg asar ih tevcheer shyy.
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Michidmaa olon hvvhed gargasan bolhoor arai l ondoi haragdaj bna.eh hvn vree huhvvlj noir bagatai honoj hani vrsvvdde sanaa zowdogiin ilrel yalgaa haragdaj bna ene 2 saihani bvsgvichvvdiin yalgaa
      2014 оны 09 сарын 07
  • mm
    hamgiin gol n iim huuhnuudee surtalchlaad elbeg delbeg amidarch baina geed baihaar joohon ohiduud ene zamaar yavaad baigaa n hetsuu. Ur dun n Sarangerel. Muuhan huvilbar n duuchin Anu. Ternees ene huvi hunii amidral bol busdad hamaagui.
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
    • Зочин
      tiim shuu. Yanhan turhtei MARTA gegch hiisen buteesen yumgui huuhen baina. huuhdiin nulimsaar hoollogch. terentei nuhtsugch bas uiliin uree edleed udahgui muugaa uzeh biz. yanhan ni ger buleeree talhnii mungunii hoinoos uhegchid.
      2014 оны 10 сарын 21
  • bayar
    saihan mongol busgui baina tand amjilt az jargal husie
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • tiim tal bii
    gehdee Michidmaad shanalah zuil baigaa l da, tiim hetsuu nuhtsuld baisan hun ter zeregtei goo uzesgelengee avj uldene gedeg bas l mundag
    2014 оны 09 сарын 05
  • zaluu
    ene olon erchuuded az jargal ugsun hunshuu basal aa
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
    • kkk
      Yu gd soliorood bgaam be.olon erd genvv kk
      2014 оны 09 сарын 07
  • Одноо
    Үнэхээр сайхан бүсгүй. Хүмүүс ээ! Cайн, сайхан яваа нэгнийгээ битгий ингэж муу муухайгаар нь хэлж бай л даа. Элдэв янзаар бичиж байгаа хүмүүс дэндүү атаархуу, эсвэл дэндүү боловсролгүй нэгэн байгаа даа. Миний монголын хүүхнүүд улам гоё болж байгаа, тэр тусмаа энэ насандаа ингэж биеэ авч явна гэдэг асар их тэвчээр, хөдөлмөр юм шүү. Одгэрэлийн байгаа байдал надад таалагддаг. Бас сэтгэлийн их хаттай, юмыг яг байгаагаар нь үнэн, бодитой хэлж, дүгнэдэг юм шиг санагддаг шүү
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
    • Зочин
      yu ni saihan gadnaasaa saihna yu hiij uteesen yum. yamar orlogoor yaj hudulmurluj olson orlogoor amidardag ni l oi gutmaar
      2014 оны 10 сарын 21
  • munguu
    yax gej tegdegiin be 1ige,saixan xuuxen bie ch saixan avch yavj bna,,,olon oxid xuuxnuded ulger jishe bolj bga shde,,danda l 1talig ni xarj tuilshraxin,ta nar ch gesen sex xiideg l bizde,,,teged chadal chin xurvel tolbortei uildeech terigee..nadad lav taalagddag,,,monxtsetseg michidmaa,,,2ch gesen bas saixna xuuxnuud,,1tiim aagtai xaragddag shuu,,nunjigtei bietei edgeer xuuxnuud.
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    uneheer saihan busgui.olon hun ene busguig hundelj hairlaj yavdag sh de.bitgii ataarhaad bgaachee humuusee.
    2014 оны 09 сарын 05
  • Zochin
    Alandaa ATM tee gesen mongo zeelhvv !!!!!
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • mmm
    gert uilchlegch bsan hunii yriagaar bol nohor ni ih daramtaldag geseen. magadgui nohorgui gantsaaraa bsan bol hamaagui deer bh bsan bh.
    2014 оны 09 сарын 05
  • Зочин
    dajgui iluu dutuu helberdeegui unen yariltslaga boljee...yag l zuv helj
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    сайхан бүсгүй шүү хүмүүс юу гэж ч хэлж байсан хэнд хамаатай юм ер нь атаархуу хүмүүс л хүн муулах дуртай байдаг юм
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • busgui
    Одгэрэл үнэхээр сайхан хүүхэн. Монголд Цогзолмаа гуай, Одгэрэл 2-оос өөр хэн байнаа. Мичидмаа сайхан хүүхэн гэхдээ нэг л шаналгаатай царайтай, үсээрээ хэтэрхий царайгаа дардаг.
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
    • tiim tal bii
      gehdee Michidmaad shanalah zuil baigaa l da, tiim hetsuu nuhtsuld baisan hun ter zeregtei goo uzesgelengee avj uldene gedeg bas l mundag
      2014 оны 09 сарын 05
    • mmm
      gert uilchlegch bsan hunii yriagaar bol nohor ni ih daramtaldag geseen. magadgui nohorgui gantsaaraa bsan bol hamaagui deer bh bsan bh.
      2014 оны 09 сарын 05
  • Зочин
    Tiim shu
    2014 оны 09 сарын 05
  • Зочин
    Tiim shu
    2014 оны 09 сарын 05
  • Зочин
    Ug ni Odgereliig saihan gedeg utgaar ni gargah gesen yum shig bgaan, Getel Micjidmaa habigui iluu haragdaad jishigdeed bh yum. Har l hajuud ni gyalazaj bgaa biz dee. Hunii saihan hani huurhun huuhduudiin eh. amidraliin bayar gunig bugdiig uzsen... Gaihaltai goe emegtei
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • 20140905
    hiisen buteesen yum ene hund yuu bgan.muu yavdlaaraa aldartai huuhenshde. hugiin hiimel tsarailchihaad
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Туул
    САйхан хүүхэн. бас хөдөлмөрч
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Tiim shu
      2014 оны 09 сарын 05
    • Зочин
      Tiim shu
      2014 оны 09 сарын 05
  • Зочин
    Ямар гоё ярилцлага байж вэ, надад ч гэсэн үнэхээр Одгэрэл яг л ийм дотороо их бясалгадаг хүн шиг санагддаг. Амжилт хүсье, аз жаргал хүсье.
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • зочин
    Аливаа зүйлийг Сайхан гээд байхаар хүн итгэдэг шүү дээ. Миний хувьд бол Одгэрэл байгалиасаа тийм ч сайхан хүүхэн биш. Багадаа бол бүүр ч хөөрхөн байгаагүй. Харин өөрийгөө ийм болгож чадсан юм. Хүн хүний гоо сайхны хэмжүүр өөр өөр юм даа
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • ганаа
    гоё л хүүхэн шдээ би бол атаархаж л байна,,манайхаан хүн муу хэлж байхаар өөрсдийгөө хичээ гэдсээ татаад нүүрээ будаад сурчихдаа матарнууд аа
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Matarnuudaa ataarhalgui sons!!!! Odgerel bol Mongoliin nuur tsarai bolson saihan busgui, yadaj l gadaadiinhan haraad Mongol yasan saihan huuhentei yum be gej bodno. Odgerel bol undesnii baylag gej helehed buruudahgui,
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
    • Зочин
      hahah yostoi l mungu oloh gesen erchuudiin zevseg baih daaa
      2014 оны 10 сарын 21
  • Зочин
    саян чамд лсайхан юм биз дээ
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    хөгшин чувганц
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    эвүүн цаг гэж эр эм хоёр адил болох, эмээ охин хоёр ижил болохыг хэлдэг гэж яасан үнэн үг вэ. монголд цогзолмаа, одгэрэлээс өөр хүүхэнгүй юм шиг сонин юм
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН
    ОДОО ЭНЭ ОДГЭРЭЛ СОНИН БИШ,ХАМГИЙН СОНИН НЬ ТОНГОЛ ХҮНИЙ АМЬ НАС АМЬДРАЛЫН БАТАЛГАА ,СЭТГҮҮЛЧИД Ч ГЭЖ ДЭЭ? ЗАХИАЛГААР ХУСДАГ ТЭНЭГ ГАРУУД,ДУНД СУРГУУЛЬДАА ШҮЛЭГ Ч ГЭЖ ДЭЭ МӨР ХОЛБОДОГ БОЛОВСРОЛ НИМГЭН ОХИД ХӨВГҮҮД ОДОО МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ТОДОРХОЙЛЖ БАЙНА,ЭНЭ Л АЙМШИГ, АЛДАРТ АМБАСЭЛМАА АЛДАРТ ЦЭДЭНДАМБАА ТАЛИЙГААЧ АВИРМЭД НАР АУГАА ТА НАР ЭДНЭЭС СУРАЛЦ
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Setgel baihgui hertsgii amidral bna
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Одоо иймэрхүү улсыг биш улс орондоо хийж бүтээсэн, хийж бүтээх хүсэлтэй мөн гадаадад байгаа Монголчуудынхаа хийж бүтээж байгаа зүйлийг сурталчилж бичиж баймаар юм даа. Сэтгүүлчид нь өнөөдөр хэлбэр хоосон юмнууд болждээ хөөрхий
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    MONMACH LLC нь Монголын зах зээлд ZOOMLION компаний албан ёсны дистрибютороор Хүнд машин механизмын борлуулалт, түрээс , сэлбэг хангамжийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. ZOOMLION үйлдвэрийн Авто кран, Цамхагт кран, Миксер, Авто помп, Суурин помп, БЕТОН ЗУУРМАГИЙН ҮЙЛДВЭР худалдаалж байна. Утас 99081752
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    MONMACH LLC нь Монголын зах зээлд ZOOMLION компаний албан ёсны дистрибютороор Хүнд машин механизмын борлуулалт, түрээс , сэлбэг хангамжийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. ZOOMLION үйлдвэрийн Авто кран, Цамхагт кран, Миксер, Авто помп, Суурин помп, БЕТОН ЗУУРМАГИЙН ҮЙЛДВЭР худалдаалж байна. Утас 99081752
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    ЭНЭ ХИЙМЭЛ, ХАМАГ ЮМ НЬ МЭС ЗАСЛААР БҮТСЭН ХҮҮХНИЙГ ЯАХ ГЭЖ ДАНДАА ГАРГАНА ВЭ, ЗАЛУУ ХОЙЧ ҮЕЭЭ ИЙМ БОЛОГ ҮҮНЭЭС ҮЛГЭР ДУУРИАЛ АВ ГЭЖ БОДОЖ ГАРГАДАГ ЮМУУ... ОЙ ГУТМААР ЮМДАА
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Odoo bolno za hooson tolgoitoo,Ta havdriin emnelegt 20 gari jiliin omno laboratort shil sav ugaagch hiij baisnaa yarihaas ih ichdeg bololtoi yumaa daa,ter saihan hamt olnoo hyndleed hymyynlegiin ajil yils byteeh zohion baiguulah uhaan baimaarsan daa Tand,tanii amidraliin hamgiin tod ul mor,uhaaniig ter hamt olon ogson yum shyy.
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Denduu uitgartai gunigtai harztai
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Denduu uitgartai gunigtai harztai
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    44тэй ч гэх шиг, 67 оных гэдэг биз дээ
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    монголын маань сайхан бүсгүйчүүд, эмэгтэйчүүдээ хүндэлж амьдрахсан даа монголчуудаа.... хүүхнүүд нь ч гэсэн хүндлүүлэх хэмжээнд амьдрал, бие, явдалаа авч явдаг байгаасай... зайгуул завхай явдал, амьдралаас хүүхнүүд минь хоолуур байж, эрчүүдддээ залуур, түшиг, энхрийлэл болж байгаасай...
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    za neg hesegtee oldohgui l saihan huuhen shuu. Yostoi saihan huuhen baina lee. Hun tiim togs togoldor saihan tsaraitai baij bolno getel ene hun ter humuusees l iluu hunii hartsiig bulaadag. Jinhene goo saihan gedeg bol teriig l heleh baih daa. Yaagaad ch yum hun bolgon ergej hardag shuu dee.
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    үнэхээр сайхан эмэгтэй
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    argagui saihan huuhen shuu
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
    • Zochin.
      Uuriigee sain turduud,mungu baihad enees iluu bolno shuu dee.Odgerelin hamar joronhii tsarainii helber nn Laos,Kanboj,Bitnamin,Filifen-tei ich adialhan imerhuu hamartai huuhnuud nag,nag geedel ju jariaad baigaan medeggehgui onzgui huuhnuudtei mash adialhan shuu.Jor nn tsewer Xlax baij chadah uu???!!!
      2014 оны 10 сарын 10
    • Зочин
      uneheer saihan busgui.olon hun ene busguig hundelj hairlaj yavdag sh de.bitgii ataarhaad bgaachee humuusee.
      2014 оны 09 сарын 05
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025