Б.Шүүдэрцэцэгийн сурагч нас

Мисс, загвар өмсөгч, жүжигчин гээд олон цол гуншинг тун амжилттай хадгалж яваа Д.Шүүдэрцэцэг фэйсбүүк ертөнцөд “амьдрах” болсоор чамгүй удсан. Хайр дурлалаа ч тэндээсээ олов уу гэлтэй “MIXX”-ийн Тэмпотой хамт авахуулсан зургаа постлож, хэдэн зуун like аван хосууд facebook star болоод буй.

Харин энэ бол ялдам, эмэгтэйлэг Шүүдэрээгийн сурагч насандаа эргэн очсон дүр төрх. Орос порм, цагаан тууз зангидсан охины нүүрний будгийг эс тооцвол бяцхан Шүүдэрээ дүрээрээ байгаа биз. Тэр ийм гоёлыг зүгээр ч нэг сонгоогүй.

Шүүдэрээгийн өөр нэг авьяас нь бүжиг. “Хайрлаж болох уу” киноны дууг дуучин Мино, жүжигчин Тэмка нартай тун эвлэгхэн амьдруулсныг мөн уншигчид санаж байгаа байх. Бүжиг, дуу гээд урлагийн бүхий л төрөлд хүч сорих бүсгүй ёстой л залуу насны эрч хүчийг харуулж байна даа. Түүний өөр бас нэг нууц нь тэр ихрийн өрөөсөн. Төрөхдөө ч хамт өсөхдөө ч хамт байсан түүний ихэр нь эрэгтэй гэсэн шүү.

Б.Уян

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025