
Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран “Улаанбаатар” олон улсын хоёрдугаар кино наадмыг ирэх сарны 8-12-нд зохион байгуулахаар болжээ. Тус наадамд Монгол, Америк, Ази, Европын орнуудын найруулагч, продюссер, уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцох юм.
Наадамд Монголын талаас нийт дөрвөн кино үзүүлэх бөгөөд гурав нь өнгөрсөн сарын 1-нээс ирэх сарын 1-ний дотор нээлтээ хийсэн байх ёстой аж. Харин үлдсэн нэг кино нь огт нээлтээ хийгээгүй, бүрэн хэмжээний баримтат эсвэл уран сайхны кино байх боломжтой гэнэ. Хэрвээ кино наадамд оролцохыг хүсвэл бүтээлээ энэ сарын 15-ны дотор Монголын урлагийн зөвлөлд ирүүлэх хэрэгтэй гэнэ. Наадмын нээлт ирэх сарын 8-нд “Тэнгис” кино театрт болно
Г.Бөртэ
Сэтгэгдэл байхгүй байна