Скандал: топ модель Ч.Туяацэцэг

 “Скандал” булан энэ удаад топ модель Ч.Туяацэцэгийг “ониллоо”.  

Топын шагналыг гуйж биш гуядаж авсан нь

Энэхүү нэр хүндтэй өргөмжлөлийг гуйж биш гуядаж авсан шилдэг топуудын нэг бол яалт ч үгүй топ модель Ч.Туяацэцэг. Арав гаруйхан насандаа загварын ертөнцөд хөл тавьсан тэрээр 2003 онд топ модель гэх өргөмжлөлийг авч байсан. Өдгөө ахмад топуудын эгнээнд шилжсэн Ч.Туяацэцэг залуу үеийнхэндээ хамгийн эрт байраа тавьж өгсөн нэгэн. Олон жил тайзнаа үзэгдэж харагдах нь бүү хэл олон нийтийн газар тэр бүр ирдэггүй Ч.Туяацэцэгийг томоохон үйл ажиллагаан дээрээс л та олж харна.

Нүцэглэлт, алдар нэр

Миссүүд төдийгүй олны танил охид бүсгүйчүүд маань хэдэн халтар төгрөгний төлөө нүцгэн биеэ алдаршуулж олны анхаарлыг өөртөө татдаг уламжлал маягийн юм тогтсон гэж хэлж болох юм. Нүцэглэлт бүхний цаана ямар нэг ашиг сонирхол болон хувийн амбиц байдаг гэдэг нь Монголын бүсгүйчүүдийн энэ үйлдлээс тод томруун харагддаг.

Түүнтэй адил топ Ч.Туяацэцэг нүцэглэгчдийн эгнээнд орох орохдоо бүр бүрэн нүцэглэж чадсан. Гэхдээ тэр ямар нэг брэнд ч юмуу аль эсвэл хэдэн зоосны төлөө нүцэглээгүй. Тэр жинхэнэ моделийн хувиар залуу насныхаа гоо сайхнаа фото зурганд мөнхөлсөн. Цэл залуухан насандаа нүцгэн зургаа авахуулаагүй хэрнээ ид тэгширсэн насан дээрээ нүцгэн биеэ алдаршуулсан нь бүр ч содон байлаа. Ийнхүү Ч.Туяацэцэгийн карьер нүцэглэлттэй зэрэгцэн ид мандан бадарч алдар хүнд түүнийг өөрөө дагасан билээ.

Өөрчлөлт, шинэчлэлт

Түүний гоё сайхан бие төрөлхийн бол сайхан инээмсэглэл, сайхан төрх төрөлхийн биш гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Анх загварын тайзнаа алхаж эхлэхдээ тийм ч олны хараанд өртөхөөр царайтай нэгэн биш байсан. Гэвч ухаант эмэгтэй цаг хугацаа явах тусам өнгө зүс нэмнэ гэдгийг утгаар нь харуулж яваа бүсгүй бол топ Ч.Туяацэцэг.

Тэрээр буржгар үстэй, том уруул, хөрслөг бор царай төрхтэй монголжуу сайхан бүсгүй байсан. Гэтэл загварын тайзнаа гунхаж эхэлсэн даруйдаа жилээс жилд зүс нэмсээр байгаад одоогийн дүр төрхөө олж авсан.  

Загвар өмсөгч хүнд байх ёстой чадвар, өндөр нуруу, бие хаа түүнд харамгүй заяасан. Үүнийг бүрэн биш юмаа гэхэд өөрт тохирсон хэмжээнд овжин ашиглаж өөрт нь таалагдахгүй байсан эд эрхтэнээ бага багаар өөрчилсөн. Мөн Холливудын одуудын хошуураад байдаг “Холливуд смайл”-ыг ч тэр 10 мянган ногооноор хийлгүүлж хаана ч явсан инээж явдаг зуршилтай боллоо. Ийнхүү өөртөө эрс өөрчлөлт шинэчлэлийг авч ирсэн топ Ч.Туяацэцэг мэс заслын ширээнээс мэндэлсэн одуудын тоонд зүй ёсоор орсон.

Эрчүүдийн цуваа тасарсангүй

Олон эрчүүдтэй нэр холбогдож явсан хэдий ч энэ гэж амьдрал зохиогоогүй топ модель маань гуч гарсан хойноо гэр бүлтэй эртэй анхны амьдралаа эхлүүлж хэвлэлийн баатар боллоо.

Түүний хайрыг булааж хэсэгтээ романсласан дурлалын эзэн МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат. Гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй эртэй анхны амьдралаа эхлүүлсэн ч тэдний хайрын түүх удаан үргэлжилсэнгүй хоёр тийш болсон.

Хоёрын хоёр хүүхдээ орхин байж тогтсон амьдралаасаа хальж модель бүсгүйтэй амрагласан А.Мөнхбат, Ч.Туяацэцэгээс хойш олон бүсгүйчүүдийн нүүрийг үзсэн ч өнөөдөр хүртэл амьдралынхаа ханиа олоогүй л явна.

Анхны эхнэр хүү, охин хоёр нь өдгөө гадаадад ажиллаж амьдардаг А.Мөнхбат анхны гэргий, хүүхдүүдтэйгээ одоо хүртэл сайхан харьцаатай байдаг.

Топ бүсгүйгээс болж анхны амьдрал нь бүтэлгүйтсэн тэрээр “Ч.Туяацэцэг бид хоёрын дунд жинхэнэ хайр байсан” хэмээн саяхан нэгэн ярилцлагандаа дурдсан. Харин топ бүсгүй А.Мөнхбатаас хойш нэгэн залуутай мөн л суух дээрээ тулж хамтын амьдралаа эхлүүлсэн ч дахин хоёр тийш болоод удаагүй байна.  

Гуч гарсан ч гунхсан ганц бие бүсгүй

Сайхан бүсгүй хуримгүй гэдэг зүйрлэл Ч.Туяацэцэгийн амьдралд утгаараа биелэж байгаа бололтой. Олон эрчүүдийн хайрыг булааж сэтгэлийг эзэмдсэн хэрнээ гуч гарсан гунхсан ганц бие сайхан бүсгүй хэвээрээ. Тэрээр өдгөө 40 насанд дөхөж яваа гэвэл та итгэх үү.

Ахмад үеийн модель бүсгүйчүүдтэйгээ хамт томоохон үйл ажиллагаа болон улс төрийн хүлээн авалтанд оролцдог болсон Ч.Туяацэцэг жижигхэн загварын шоуг тоохоо байсан гэж болно. Хувийн бизнесээ хийхийн хажуугаар харчуудын харцанд ээрэгдэж явсан он цагаа мартсан эрхэм топ маань хэзээ хурим найр хийж үрийн зулай үнэрлэх болдоо. Ахмад топуудынхаа амьдралаар заминалдах гээ юу. Үүнийг цаг хугацаа л харуулах байхдаа.


Ч.Туяацэцэг УИХ-ын гишүүн асан, УДШ-ийн дарга асан Д.Дэмбэрэлцэрэнгийн хүүтэй дотноссон, загвар өмсөгч Г.Оюунгэрэлийн найз залуутай нь орооцолдсон МТХХГ-ын дарга А.Мөнхбаатартай амьдарсан гэхчлэн нэрсийн жагсаалт хөвөрнө.

Хэсэг ганцаараа эрх чөлөөтэй амьдарсан Ч.Туяацэцэг НИК-ийн дэд захирал Гансүхтэй амьдрах болсон. Топ модель Ч.Туяацэцэгтэй сүй билгээ тавьсан, удахгүй ханилна гэгдэж байгаад тэд мөн л хоёр тийш болсон.

М.Сонор

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (28)

  • зочин
    хужаадуу царай сайхан байна уу
    2015 оны 10 сарын 17
  • kkkkkk
    Tarai muutai abgai bn da yuniih ni miss baihab zailuul
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • TOP
    teneg haltar avgai nar ataarhaj uhlee , bolson boloogui neg haltar tsarai muutai nohor tegeed heden haltar tsarai muutai huuduud gargaad buduun usan havan bolson avgaichuul oorsdiihoo amidarliig goi gej bodoo yu ? bitgii anduur Tuyatsetseg shig gantsaaraa saihan ajil bolovsroltoi zugaalaad amidrah shig saihan zuil bhgui hunii amidral bogino amiatn adguus shig baaj sheej idej urjhees oriig medehgui yumnuud Shut UP
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • ккк
    хамгийн буруу алхам энэ шалдан зураг. 10 настай бацаанаас 70 настай шалиг евгечуудийн бугдийн емне нуцгэлцэн. ямар эр хун энэ зурагт дурлаж бусдад эхнэрээрээ гайхуулах вэ дээ. бушуухан бусад бух сайтаас зургыг олж устгахыг зевлеж байна
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • zochin
    Saihan busgui shuu. Amidarald ni azjargal husie.
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
    • зочин
      хужаадуу царай сайхан байна уу
      2015 оны 10 сарын 17
  • Zzzz
    Har awgai atm 2 neg tergnii dugyi
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • jagaa
    odgerel derged ni estoi goe bn
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • JAgaa
    odgerel derged ni denduu goe haragdaj bn
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • t1 uud
    sain yavaa saihan negendee yah gj ingej ataarhdag bna aa. hel amaa beluudsen t1uud. enniihee orond oorsdiigoo tolinii omno neg saih hardag boloosoi. iim yum bjheesee ichij uhdeg boliin. ene setgegdel bichij bgaa humuus. setgelgee yadyyhan setguulch ynshigchidll baihshivdee malnyyd.
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин
    nee tsarai muutaa! Ene top geheer mongolchuud yamar tsarai muutai humuus ve geh baih daa. Yaanaa ijii mini ee.
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • inga
    Үнэхээр гоё биетэй загвар гоё өмсдөг үзүүлдэг амжилт улам гялалзаарай нас бол тоо
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • teneg setguulch
    SONOROO ENE DAA CHI BASL HUUHNUUDIIG OROLDOJ TAVIHDAA TOPIIG GUIJ AVAAGUI GUYDAJ AVSAN GEJEE CHAM SHIG YMND IIM HALTAR TUILIIG TCARAI MUUTAI HUUHEN TAALAGDDAG YMUU CHAM SHIG HULDUU YMNUUDIIG L MUNGUUR ZODOJ TPO AVJ BAS UURIIGUU SURTCHLUULJ BAIGAA TA 2 YGADILHAN HALTRUUD YM BAINA IIM HUUHNIIG SAIHAN GEDEGGUI YM ZA GAJ DONTON SONOROOOO
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • z
    huh hiilgeed shudee yanzluulchij...
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин
    hoh hiilgeed shudee yanzalchij...
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Zailaach har huuhen muu sanaati. Zarai har gej
    2014 оны 09 сарын 04
  • Naraa
    Aimshgin matar awgai urden bur aimaar baij
    2014 оны 09 сарын 04
  • Nomin
    Yagshdee
    2014 оны 09 сарын 04
  • sainaa
    yanoo yamar aimaar tsaraitai awgai be .
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • tulga
    2 top awgai gene dee taminee .
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • ochir
    ene odoo yu be eregtei huniig zasaad emegtei bolgosiin bish uu yun tpo be aimaar matar l bnshde .
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин
    эрэгтэй хүн бишүү? эмэгтэй хүний төрх юу ч алга даа
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin
    estoi muuhai...
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • ганаа
    МИАТ-д үйлчлэгч хийж байсан,халтар царайтай өндөр хүүхэн л байсан шүү
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin
    setgel n goo saihantaiga adil saihan bish bga bolohoor olon erchuuded d gologdoj tednig togtooj chadahgui bga bailgui de
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • z
    uyn saihan huuhen be er togtooj chadahgui emig saihan gej heleh u baidag l neg dund nasni huuhen bnaa
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • sssss
    eregtei hun ymu
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН
    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ 1 ӨРӨӨ БАЙР ХӨЛСЛҮҮЛНЭ. 8858-3333
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • багш18
    хөдөөнийх гэж юугаа худлаа бичээд байгам. орос сургуулийн хүүхэд шүү
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • 99
    tuyatsetseg bol uneheer shan emegtei harahad ch nudend dylaahan haragddag shuu
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Zailaach har huuhen muu sanaati. Zarai har gej
      2014 оны 09 сарын 04
    • Naraa
      Aimshgin matar awgai urden bur aimaar baij
      2014 оны 09 сарын 04
    • Nomin
      Yagshdee
      2014 оны 09 сарын 04
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025