Ардын багш Г. Амгаланбаатар

УДЭТ-ын жүжигчин Г. Амгаланбаатар энэ хичээлийн жилээс СУИС-д багшлахаар болжээ. Тэрбээр 2000 онд энэ сургуулийг дүүргэснээсээ хойш тасралтгүй 14 жил УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаа юм. СУИС-ийн Театр, урлагийн сургуулийн жүжигчний уран чадварын багшаар ажиллаж эхэлж байгаа Амгаа энэ жил дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг дааж авчээ.  Энэ жилээс мөн найруулагч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар давхар суралцаж байгаа Амгаа хэсэгтээ сургуулиас салахгүй нь.

СУИС-ийн Театр, урлагийн сургуулийн багш нар сүүлийн жилүүдэд шинэ залуу багш нараар хүч сэлбэж байгаа.  УДЭТ-ын ерөнхий найруулагч Н. Наранбаатар, жүжигчин Б. Отгонбат нар тус сургуульд мөн багшилдаг.

Дашрамд дуулгахад, УДЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 18-наас Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт аялан тоглохоор болжээ. Аялан тоглолтоор явах уран бүтээлчдийн Г. Амгаланбаатар ч багтаж буй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025