Г. Эрдэнэтунгалаг жүжигчин болжээ

Дуучин Г. Эрдэнэтунгалаг өнгөрсөн жил өөрийн амьдралыг харуулсан кино концерт хийлгэж, шаггүй жүжигчин гэдгээ харуулсан билээ. Тэгвэл энэхүү авьяасаа улам дэлгэрүүлэн кинонд тоглож байгаа аж. “Тэгт тойрог” студийн уран бүтээлчид “Боржигон” хэмээх нэртэй олон ангит инээдмийн кино хийж байгаа бөгөөд  дуучин бүсгүй дүр бүтээж байгаа гэнэ. Нэг өдөр, нэг амаржих газарт төрсөн дөрвөн хүүхдийн хөгжилтэй адал явдлыг харуулсан 50 ангит кинонд Г. Эрдэнэтунгалаг хээнцэр ганган, байнга л брэнд ярьдаг, айлын том охин Хонгороогийн дүрд тоглож байна.

 Тэрбээр “Өмнө нь кинонд тоглох саналууд ирж байсан ч мэргэжлийн жүжигчин биш учраас татгалздаг байсан. Гэхдээ энэ удаа инээдмийн, олон ангит кино гэсэн учраас зохиолыг нь уншиж үзээд,  хамт тоглох уран бүтээлчидтэйгээ танилцсаны үндсэн дээр шийдвэрээ гаргалаа. Гэхдээ жүжиглэх гэдэг бол дуулахаас тэс өөр зүйл болохыг мэдэрсэн” гэж ярьсан байна. Эркагийн хэр жүжигчин болохыг харах л үлдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • zochin
    haana mungu oloh bna tendee gej ene de etses suuldee alia amitan bolj huvirchee uuriin gesen bair suurigui bodolgui amitan boljee
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • х
    Киноныхоо нэрийг солихыг шаардаж байна. Боржигон гэдэг инээдмийн кинонд оруулж элэглээд байх зүйл биш шүү. Өөр далдаганах юм олдохгүй байна гэж үү
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025