Нүүрээ буддаг эрчүүд
2014/09/03

Солонгосын давалгаанд хамгийн их өртөж байгаа улс бол Монгол улс гэмээр болж. Кино урлагт нь хөгшин залуугүй автаж, эр эм нь мэдэгдэхгүй бариу  өмд өмссөн, нүүрээ будсан залуучууд олширч. Эцэс сүүлдээ өмссөн хувцас, нүүрээ будахыг нь хүртэл  даган дуурайж байна. Даяарчлагдаж байгаа энэ цаг үед нэг талаасаа зөв боловч нөгөө талаасаа хэт их автаж гүн гүнзгий орж байгаа нь харамсалтай. Баруунд бол нүүрээ буддаг олны танил эрчүүд тун цөөхөн бөгөөд тэдний хувцаслалт тал дээр нь  ярих юм байхгүй.

Харин Солонгосын бүх эрчүүд нүүрээ буддаг элдэв янзын хувцаслалтаар бусад улс орнуудын эрчүүдээс ялгарч бусдыг дагуулж чадаж байна. Тэд нүүрээ будахдаа огт мэдэгдэхээргүй маш цэвэрхэн буддаг. Сүүлийн үед Солонгосын залуучууд үснийхээ өнгөтэй адилхан хөмсөг шивдэг моодыг дэлгэрүүлээд байгаа аж. Энэ нь манайд арай л дэлгэрч амжаагүй байна.

Үүнтэй  адил Монголын нүүрээ буддаг олны танил эрчүүд бас байна аа байна. Яахав нүүрээ зөв сайхан будаад аятайхан харагдаж байвал хэнд ч гэсэн сайхан харагдана. Түүнээс биш нүүрээ будаад гоё сайхан харагдах гэж байгаад өөрийгөө бүр дордуулж харагдуулж байгаа хүмүүс ч мэр сэр харагддаг. Нүүрээ будаад сайхан харагдаж байгаа эрчүүд байхад зарим нь бүр танигдахын аргагүй өөрөө өөрийнхөө гоо сайхнаар тоглочихсон байх юм. Ингээд олныг үл нуршин “нүүрээ буддаг эрчүүд”-тэй товч танилцацгаая.

Г.Чоглоонамжил: Дурлалын эрхтэн хамраа Солонгост өндөрлүүлж, хаана ч явсан нүүрээ бумбайтлаа будчихдаг нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил нүүрээ будахгүй гарсан өдөр тун цөөхөн.

Н.Ганхуяг: Англи хэлийг ус цас шигээ мэддэг дуучин Н.Ганхуяг нүүрээ харин ч нэг будна гэдгийг үзүүлдэг эр дээ. Угийн бор арьстай болохоор ч тэрүү яаж ч үнэтэй крем тосоор будаад будаад хөхөрчих юм даа. Гэлээ ч гандан буурна гэж байхгүй шүү.

О.Магнай: Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нүүрээ буддаг гэдгийг нарийн бичиг нь гадарладаггүй биз. Хамгийн цэвэрхэн буддаг О.Магнай хааяа, хааяа чухал үйл ажиллагаанд хөнгөхөн энгэсэг тавьчихсан харагддаг.

 

 

 

 

 

 

 

Дуучин Д.Болд: Эхнэр нь мэргэжлийн   make-up чин болоод ч тэрүү дуучин Д.Болд хэзээд нүүрээ гөлийж, мөлчийтөл нь будчихсан явдаг тэрээр магадгүй амралтын өдөр л арьсаа амараадаг байх. Хөмсөгнийхөө зэрлэгээ хүртэл ургуулдаггүй Төрийн соёрхолт эрчүүдэд нүүр будалтыг заах хэмжээний мэргэжлийн болсон гэж болно.

 

 

 

 

 

 

 

Анхны ерөнхийлөгч П.Очирбат: Хамар хочтой анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайн хамар хамгийн асуудалтай эрхтэн. Халуун байсан ч улаан болчихно, хүйтэнд ч улайчихдаг харшилтай. Тийм болохоор зарим нэг чухал цагт хамрынхаа тэрүүхэн тэнд хөнгөн оо энгэсэг түрхчихсэн харагддаг. Гэвч нөгөө гайтай хамар нь крем, пудранд дарагдана гэж гонж гэсэн шигээ улайчихдаг гайтай хог доо.

 

 

 

 

 

 

Г.Мэнд-Амар: Дуучин Мээдээ буюу Г.Мэнд-Амар хар залуугаасаа нүүр амаа будаж ирсэн нэгэн. Мээдээгийн буруу ч гэж юм байхав. Энэ урлагийн л буруу байх. Тайзан дээр ч энгийн үед ч хөмсөг, нүүрээ үл ялиг будчихдаг зуршилтай. Хамтлагийн ахлагч Д.Болдоос заавар, зөвлөгөө авдаг биз.

 

 

 

 

 

 


 A Cool: Тайзнаа анх удаа гарч ирсэн цагаасаа хойш л нүүрээ будаж сурсан A Cool дуучин Д.Болдоос дутахааргүй мэргэжилтэн болсон гэж болох юм. Нүүрний хэсэгт нь багахан асуудалтай болохоор арга ч үгүй биз дээ. Ямар нүүр амаа барзайлгачихаад олон нийтийн өмнө хашгираад байлтай биш гэдгийг тэр дуучин болох гараагаа эхэлж байхдаа л ухаарсан нэгэн. Харин нүүрээ будахгүй явж байхад бол түүнийг хэн ч танихгүй сайн талтай гэнэ лээ.

Б.Чинбат: Дуучин Б.Чинбат охид бүсгүйчүүдээс дутахааргүй нүүр хэсэгтээ засвар хийлгэсэн нэгэн. Тормогор алаг нүдтэй болох хүслээ биелүүлж, сэмээрхэн Сарнайгийн нүүрний будагнаас хэрэглэчихдэг гэнэ лээ. Одоо харин өөрийн гэсэн гоо сайхны ширээтэй болсон биз.

Мотив Т.Ганбаа: Солонгос залуучуудыг өвчсөн нэг од байдаг тэр бол дуучин Т.Ганбаа. Өмссөн зүүсэн, биеэ авч яваа байдлыг нь хараад байгаарай хаанаас нь харсан ч кореэ залуу шүү. Хөмсгөө тас хараар шивүүлж, уруулаа жимбийтэлээ будчихдаг Т.Ганбааг хальт харсан нэгэн эмэгтэй гэж андуурсан тохиолдол бий гэнэ лээ.

Дуучин Н.Наранбаатар: Эхнэртэйгээ зэрэгцэж сууж байгаад нүүрээ цэмбийтлээ буддаг Н.Наранбаатар эхнэрийнхээ хажууд бол арай илүү эмэгтэйлэг харагдаж байгаа биз. Олон жил урлагийн тогоонд чанагдсаных нүүрээ яаж буддаг гэдгийг эхнэрээсээ илүү мэдлэгтэй гэдэг нь ойлгомжтой харагдаж байна.

Жүжигчин О.Гүнчин-Иш: МУГЖ жүжигчин Д.Хүрэлхүүгийн хайртай хүргэн ёстой нөгөө Солонгосын залуучуудыг өвч хуулбарласан О.Гүнчин-Иш гэх энэ залуу бий. Найз охинтойгоо нийлээд хувхай цайтлаа будчихсан явж харагддаг шүү.

Дуучин Д.Найдандорж: Зохиолын дуучид дотроо  Д.Найдандорж гэх энэ дуучин залуу “будмал дуучин” хочтой. Уруулаа арай л час улаанаар буддаггүй түүнийг зохиолын дууны ханхүү МУГЖ С.Жавхлан хараад ямар сэтгэгдэл төрдөг бол. Клипэндээ тоглуулсан бүсгүйгээс ялгагдахааргүй нүүр, нүдээ бүлтэртлээ будчихсан түүнийг хатуухан хэлэхэд анх харсан хүн эмэгтэй хүнтэй андуурмаар шүү.

\

 

М.Сонор

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • eserguutsej bna
    Яагаад эрчүүд будаж болохгүй гэж??????????????
    2015 оны 01 сарын 03 | Хариулах
  • wochin
    ma mongol erchvvd gadaadn erchvvdg bodvol dajgv geech
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • hend hamaatain
    hun nuuree bydna yy? nudee yhna yy? yor n hend hamaatain. argaa barsan setguulch ve? chi. oorooch gsen byddagiin bj.........!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • zochin
    Ajliin shaaardlagaar baga zereg budaa l biz grandiin yu hutsaad bnaa bugdl ner turtei ehner huuhedtei humuus bn delhiin taiz delgetsiin oduud bugd buddag bizdee tegeed huls hir bargar tsarialaad yvahuu har malnuudaa nunii ner hund gutaah gej ydchih ymaaa,
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Sejgiin amitas ve?
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
Сонин хачин