
Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө Ажаа гэгээнтний санаачилсан буянтай үйлс болох “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” өнөөдөр ашиглалтанд орлоо. Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон сайн санаат хүмүүсийн хандив, тусламжаар бүтээн байгуулагдсан тус эмнэлгийн нээлтэнд
УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Дэд дарга М.Энхболд, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар болон хандив тусламж үзүүлсэн дотоод, гадаадын мянга мянган нигүүлсэнгүй үйлстнүүдийн төлөөлөл оролцлоо.
Хүүхдийн эмнэлэг нь гурав болон зургаан давхар бүхий хоёр үндсэн байгууламжаас бүрдсэн. 25 ортой нярайн эмчилгээний тасаг, 50 ортой цусны эмгэг, хавдар судлалын тасаг, нярайн болон хавдрын мэс заслын хэсэг, оношлогоо эмчилгээний хэсэг, хөнгөвчлөх эмчилгээний хэсгээс тус тус бүрдэж байна. Харин гурван давхар эмнэлгийн барилгыг сургалт, судалгаа, эмч, мэргэжилтнүүдийн байр байхаар тохижуулжээ.
Н.Дарий
Сэтгэгдэл байхгүй байна