“Онон хатан ижий” болно

Төрийн соёрхолт, яруу найрагч Н.Нямдоржийн мэндэлсний 80 насны ой энэ онд тохиож байгаа билээ. Тус ойг тохиолдуулан ирэх сарын 8-9-ний өдөр найрагчийн төрсөн нутаг Хэнтий  аймгийн Батширээт суманд “Онон хатан ижий” яруу найргийн наадам, эрдэм шинжилгээний бага хурал болох ажээ. Мөн энэ үеэр найрагчийн гэрэлт хөшөөг шинэчлэж, орчныг тохижуулан нээлт хийх юм байна. Н.Нямдоржийн нэрэмжит “Онон хатан ижий” яруу найргийн наадмын эхний даваанд өрсөлдөх найрагчдын шүлгийг МЗЭ-ийн байранд ирэх сарын 1-нийг дуустал хүлээн авах бөгөөд хоёрын даваанд 20 яруу найрагчийг  шалгаруулах ажээ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025