“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн өнгөрсөн гуравдугаар сард МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ. Тэгвэл өчигдөр “Sky resort”-д гавьяатынхаа найрыг нууцлаг хийж өнгөрүүллээ.
Хэвлэл мэдээллийнхэн бүү хэл бараг зүс царай танил нэгнээ ч хавьтуулахгүй хар пиджактай залуучуудаар хамгаалуулсан найр наадам болж өнгөрсөн юм. Сэтгүүлчид “гавьяатын найрыг чинь сурвалжилж, мэдээлэл хийе” гэхэд эрхэм гавьяатын эхнэр их л ширүүнээр “нэг ч хэвлэл мэдээллийнхнийг оруулахгүй” хэмээн сэтгүүлчдийг тас загнан хөөж гаргасан гэж болно.
Гэвч бид нар сурвалжлах эрх үүрэг авсныхаа дагуу ирсэн зочдыг нь дурандаа буулгаж амжсан юм.
Уг нь бол гавьяатын тэмдгээ энгэртээ гялалзуулаад ард түмнийхээ өмнө өөрийн сэтгэгдэлээ чөлөөтэй илэрхийлэх учиртай байтал тэрбээр эсрэгээр нь хандлаа. Хамгаалагчдыг хөлсөлж, энгэртээ гавьяатын тэмдгээ гялалзуулсан эрхэм гавьяат Х.Лхагвасүрэн өөрөө л “нэг ч хэвлэл мэдээллийнхнийг оруулахгүй шүү” хэмээн хатуу сануулж дуулдсан.
Ер нь юм үнэнээрээ л сайхан даа. Юу гэхээр “Х.Лхагвасүрэнд гавьяатын тэмдэг өгөх цаг нь болсон” хэмээн хамгийн түрүүнд гараа өргөж ард түмнийг уриалж байсан хүмүүс бол хэвлэл мэдээллийнхэн гэдгийг Х.Лхагваа умартсан бололтой.
Тэглээ гээд бид гавьяатын найрыг бүрэн бүтэн сурвалжилж чадаагүй ч, гадаа нь зогсож байгаад ирсэн зочдыг нь дурандаа буулгаж чадсан юм.
М.Сонор
Сэтгэгдэл (23)